8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр сарын 02-ноос өмнө сунгасан паспорт хүчинтэй

2018-01-13 15:45:00

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэлийг энэ сарын 02-ноос эхлэн зогсоосон билээ. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Тиймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд шинэ паспортаа авах гэсэн хүмүүс ийнхүү ачаалал үүсгээд байгаа аж.

Энэ талаар Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газраас “2018 оны нэгдүгээр сарын 02-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт бүгд хүчинтэй. Иргэд эзэмшиж байгаа гадаад паспортоороо бусад орон руу нэвтрэх бүрэн боломжтой.

Сунгалтын үйлчилгээг зогсооно гэдэг нь 2018 оны нэгдүгээр сарын 02-ноос өмнө таны гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан байвал шинээр гадаад паспорт олгох юм. Иймээс өмнө нь ашиглаж байгаа гадаад паспортын хугацаа дуусаагүй байвал гадаадад зорчиж болно" гэсэн тайлбар өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
больж үз
Энэ нэг иргэний гадаад дотоодын үнэмлэхээр л бизнес хийчихиймаа. Төр засгийн төргүүн эрх мэдэлтэнгүүд минь болиосой.Түмэн олон чинь хэцүүдлээ.
2018/01/15 202.179.26.219
галаа
хүний төлөө биш өөрсдийнхөө төлөө татвар татаасын төлөө үхэн хатан ажилладаг төр засгийг яалтай билээ. таминьээ
2018/01/13 66.181.178.185