Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр иргэдтэй уулзана. Төрийн тэргүүн МҮЭСТО-нд 13:00 цагаас Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, ярилцах юм байна. Уулзалтаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал, сэтгэгдлийг чөлөөтэй сонсох аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзана
2018-01-14 11:20:00