8o
Улаанбаатар хот
mobile menu

Техникийн спирт хэрэглэсэн байж болзошгүй 5 хүнээс 1 нь нас баржээ

2018-01-14 11:24:00

Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2-р багийн нутаг Цавт гэх газар нэгдүгээр сарын 11-ний өдөр таван иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон хэрэг гарсан байна.  Тодруулбал, нийслэл хотын харьяат, 47 настай, иргэн Т Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна. Одоогоор нэг иргэний биеийн байдал хүнд байгаа аж. Бусад гурвынх нь биеийн байдал харьцангуй сайжирч, хордлогын эмчилгээ хийлгэж байгаа  бөгөөд урьдчилсан дүгнэлтээр, хордсон иргэдийг техникийн спирт хэрэглэсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл