8o
Улаанбаатар хот
mobile menu

Ар гүнтийн давааны замыг хаажээ

2018-01-14 12:02:00

Өчигдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасаар шуурч буйн улмаас зарим автозамын зорчих хэсэгт онцгой нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны баруун, зүүн талын автозамуудыг цасан шуурга, хальтиргаа гулгааны улмаас түр хаасан байна. Иймээс жолооч нарыг дээрх чиглэлийн замыг сонгож зорчихгүй байхыг ЗЦА-наас анхаарууллаа.

Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн замд цас орж, хальтиргаа гулгаа үүсч байгаа тул орон нутгийн замд гарч буй жолооч та бүхэн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл