8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

2018-01-15 08:21:28

ХОНЬ: Туйлын зорилгодоо хүрэх гэж хичээсэн долоо хоног байх болно. Мягмар гаригт одоогийн ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргана. Аливааг өөдрөгөөр харж, боломжит хамгийн сайн хувилбар руу тэмүүлээрэй. Хичээж хөдөлмөрлөж, шаргуу ажилласны үр өгөөж гарах болно. Хосуудын харилцаа гайхалтай сайхан байх бололтой.

ҮХЭР: Та аливаа асуудлыг бодитоор үнэлж, бодитоор ханддаг хүн. Гэхдээ одоо хүрээллээ жаахан ч болов тэлэх цаг иржээ. Мягмар гаригт мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, гадаадад аялах зэрэг чухал шийдвэр гаргана. Саад тотгороос эмээх хэрэггүй, зоригтой байгаарай. Баасан гаригаас эхлэн ажилдаа төвлөрсөн цаг үе эхлэх болно. Албан тушаал ахих, эсвэл цалин хөлс нэмэгдэх зэрэг таатай өөрчлөлт айсуй.

ИХЭР: Дотоод сэтгэл, сэрэл мэдрэмж, итгэл үнэмшил гээд бүгдийг цоо шинээр эхлүүлсэн мэт санагдах болно. Өөрийгөө цоо шинээр мэдэрч, жижиг зүйлсээс ч урам зориг авах болно. Оюун ухаан хурц байх тул шалгалт, ухаан сорьсон төсөл хөтөлбөрт та чамгүй амжилт олох нь гарцаагүй. Аз таныг ивээх тул лоттонд хожиж ч мэднэ.

МЭЛХИЙ: Таны сэтгэхүй, хүсэл тэмүүлэл бүгдийг тодорхойлсон долоо хоног байх болно. Ялангуяа хайр дурлалын асуудалд зүрх сэтгэлээ сонсож, оюун бодлоо цэгцлэх хэрэгтэй. Та сайхан хайрыг хүртэх эрхтэй. Гагцхүү яг юу хүсч байгаагаа өөрөө эхлээд ойлгох шаардлагатай. Амралтын өдрүүд романтик, хөгжилтэй өнгөрөх бололтой.

АРСЛАН: Таны сэтгэл зүй, эрч хүч, оюун ухаан гээд бүгд дээд цэгтээ тулж ажилласан завгүй бөгөөд таатай долоо хоног хүлээж байна. 2018 оны зорилгоо тун ч хялбар гүйцэлдүүлж чадах мэт санагдана. Үүний төлөө та өөрөө ч шаргуу зүтгэхээр шийдсэн бололтой. Ямартай ч үр дүн нь эртнээс мэдрэгдэж, улам илүү урам зоригтой байх болно. Хайр дурлал, найз нөхдийн харилцаа таатай сайхан байх болно.

ОХИН: Таныг хөдөлгөгч хүчин зүйл юу болохыг та ойлгоно. Харин үүнийгээ юунд зарцуулахаа анхаарах хэрэгтэй. Онцын шаардлагагүй зугаа цэнгэл, баяр наадам, аялал зугаалгад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй. Тэртэй тэргүй таны яаравчлах ёстой олон асуудал шил шилээ дагаад хүлээж байна. Өөдрөг байж, саад бэрхшээлтэй нүүр тулгар. Эрүүл мэнддээ анхаар.

ЖИНЛҮҮР: Сэтгэл хөдлөлдөө автсаар л байна уу? Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг та ялих ялихгүй зүйлээс болж нэлээд тавгүйтэх бололтой. Хүний, өөрийн бүхий л асуудалд хамаатай мэтээр сэтгэж, өөрийгөө зовох хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр байдал дээрдэх болно. Амралтай өдрүүд таны хувьд баяр баясгалан, бүтээлч сэтгэхүй сэргэж, амьдралын сайхныг мэдэрсэн мөчүүд байх бололтой.

ХИЛЭНЦ: Бусадтай харилцах харилцаа, биеэ авч яваа байдалдаа анхаар. Хувь хүний хөгжилд анхаарч, шат ахих цаг нь болжээ. Сэрэл мэдрэмждээ итгэ. Болзошгүй санхүүгийн хүндрэлийг тооцоолж, эртнээс бодолтой байхыг сануулъя.

НУМ: Боловсрол дээшлүүлэх сургалт, аялал, бас олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Тэндээс та хувь хүний хөгжил болоод санхүүгийн ач холбогдол бүхий чухал хүмүүстэй учрах болно. Мягмар гаригт орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх шинэ санаа олох бололтой. Эрсдэлээс эмээх хэрэггүй.

МАТАР: Туйлын зорилгоо тодорхойл. Учирч болох саад бэрхшээлээс эмээх хэрэггүй. Эс бөгөөс та хэзээ ч амжилтад хүрч, хүссэнээрээ амьдарч чадахгүй. Жижиг сажиг зүйлсээр оролдох хэрэггүй. Асуудлыг томоор харж, том зүйлийн төлөө тэмц. Од эрхэс таныг ивээх болно.

ХУМХ: Хэрхэн салахаа мэдэхгүй, орооцолдож орхисон ээдрээт асуудал шийдэгдэнэ. Таныг багагүй хугацаанд шаналгасан асуудал шийдэгдсэнээр сэтгэл санаа хөнгөрч, амьдрал цоо шинээр эхэлсэн мэт санагдах нь гарцаагүй. Өөртөө цаг зав зориул. “Төвийг сахиж”, асуудалд голтой хандахыг хичээгээрэй.

ЗАГАС: Зорилготой бай. Юуны төлөө мал мэт зүтгэж, өөрийгөө ч умартаж байгаагаа дахин нэг бодож үзээрэй. Бие махбодь, сэтгэл зүйн хувьд зарим асуудалд зүгээр л бууж өгөөд, мартаж орхих нь илүү хялбар. Баасан гаригт ямар нэг таатай зүйл тохионо. Санхүүгийн хувьд гэнэтийн таатай зүйл хүлээж байна. Эрүүл мэнддээ анхаар.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment