8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан байж болзошгүй

2018-01-15 08:48:00

Шанхай хотод амиа алдсан Монгол охин нь амиа хорлосон гэх мэдэгдлийг Хятад улсын Шанхай хотын Цагдаагийн газраас гаргасныг бид мэдээлсэн билээ. Дээрх мэдээлэл ташаа гэдгийг ар гэрийнхэн нь хэвлэлд хандан мэдээлсэн байна. Тодруулбал, хохирогч бусдын гарт амиа алдсан байх магадлал өндөр байгаа аж.

Шанхай хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Монгол эмэгтэйн цогцос олдсон тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн байдаг. Энэхүү мэдээллийн мөрөөр талийгаачийн ар гэрийнхэн БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны нэгдүгээр сарын 1-нд очжээ.

Харин Шанхай хотын удирдлагууд болон цагдаагийн газрынхан ар гэрийнхэнд нь талийгаачийн цогцсыг таниулах үзүүлэг хийлгүй мөн хэргийн материалтай танилцуулалгүй гурав хоногт хүлээлгэжээ. Харин энэ хугацаанд БНХАУ-д амь насаа алдсан Монгол охин амиа хорлосон гэх мэдээлэл цацагдсан байна. Хохирогчийн ар гэрийнхэн энэ мэдээллийг Монголд ирсний дараа мэджээ. Талийгчийн ар гэрийнхэн Хятад улсын элчин сайдын яаманд хандаж, үнэн зөв мэдээлэл өгөхийг хүссэнээр Хятадын талаас анх цацсан мэдээллийг устгуулах тухай мэдэгдсэн аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment