8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Пүрэвхүү: Н.Цэрэнбат сайд хийсэн мэдэгдэлдээ хариуцлага хүлээж огцрох ёстой

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-01-15 09:37:00

-Манай улсад хатгаа өвчнөөр хүүхдүүд нас бардаг-

“Утаа эсрэг ээж аавуудын” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.

-“Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” байгуулагдаж нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийсэн ажлаасаа яриагаа эхлүүлье?

-Манай байгууллага 2012 эхээр танилцаад 2017 нэг сарын 5-нд онд албан ёсоор байгууллагын гэрчилгээ авсан. Түүнээс хойш агаарын бохирдол утааны асуудлаар хэд хэдэн жагсаал байгуулсан. Нийтдээ 6 удаа жагсаал зохион байгууллаа. Өнгөрсөн жил жагсаал хийсний дараа гэр хорооллоор явж ажиглалт хийсэн.

Бид нийслэлийн 6 дүүргийн гэр хороолллын зургаан сургуулийн 2000 гаруй хүүхдүүдэд утааны хор хөнөөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар хичээл заасан. Нэг ангийн сурагчдийн 10-15 хувь нь маск зүүсэн гэж хариулсан. Энэ нь бараг зүүдэггүйтэй адил.

Нийслэлийн боловсролын газартай хамтраан сургуулийн багш нарт хичээлээ видео хэлбэрээр бэлтгэж өгсөн. Энэ хичээл заах төслийг Тайваны хүүхдийн сан санхүүжүүлсэн. Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр агаарын бохирдлыг улмаас охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнддийн хохирлын хэмжээ, тоо баримтыг нэгтгэсэн нөлөөллийн ажил хийлээ. 

Энэ ажлыг хийгээд явж байхад манай улс утаатай байсан утаагүй байсан ч нийт хүн амд ноогдох эмнэлгийн хүртээмж байх ёстой тооноосоо бага байсан.

Ингэхээр өвөл утаанаас болж өвсөн хүүхдүүдэд эмнэлгийн хүртээмж багаас үүдэн өвчлөл нэмэгдэх хүндрэх, хатгаа болох гээд маш олон сөрөг нөлөө бий болж байна. Манай улсад хатгаа өвчнөөр хүүхдүүд нас бардаг. Өндөр хөгжилтэй орнуудад хатгаа өвчнөөр хүүхэд нас бардаггүй. Ийм ойлголт байхоо больсон. Тийм учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн сангийнхан манай улсад хатгааны вакцин хөнгөлттэй үнээр олгох ажил дээр тусалж байна. Засгийн газрын дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн байгууллага болсон манайх. Хорооны үйл ажиллагаад оролцоод явж байна. Энэ хороо хөтөлбөрөө ахин сайжруулж батлах, хэрэгжилтэд сайн хяналт тавих зэрэг асуудалд хяналт тавьж ажиллаж байна. Гэхмэтчилэн маш олон  үйл ажиллагаа явуулж байна.   

-Өндөр хөгжилтэй орнуудад хатгаа өвчнөөр хүүхэд нас бардаггүй-

-Өнгөрсөн амралтын өдрөөр утааны эсрэг “хэвтээ” жагсаал хийлээ. Энэ жагсаал нь танай байгууллагын зургаа дахь жагсаал. Жагсаалын гол агуулга, өгүүлэмж юу байв?

-Хэвтээ жагсаалын санааг Лондонгийн иргэдийн жагсаалаас санаа авсан. Энэ нь ямар жагсаал гэхээр өдөр тутамдаа дугуй унадаг Лондонгийн иргэд нийгмийнхээ хамгийн эко иргэд гэж нэрлэгдэг.  Энэ хүмүүс тээврийн яамныхаа өмнө автомашинаас гарч буй хорт утааг эсэрцүүцэж үхсэн юм шиг хэвтээ жагсаал хийж байсан. Үүний адилаар бид угаартаж үхэж байна гэсэн санааг агуулж хэвтээ жагсаал хийсэн.

-БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат утааг бууруулахын тулд утаагүй зуух, түлш тараана гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Энэ мэдэгдэлд иргэд, олон нийт маш их бухимдаж, шүүмжилж байна. Энэ тал дээр танай байгууллага ямар байр суурьтай байна вэ. Зуух тараах нь хэр зөв шийдэл вэ?

-Зуух тараах нь маш буруу. Бид үүнийг эсрэг байр суурьтай байгаа. Зуух тараагаад утаа арилахгүй, багасах ч үгүй. Үүнийг бид нар нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн. Өмнө нь тараасан зуухны үр дүн гарсан уу. Үгүй л байхгүй юу. Бид яагаад үүнийг эсэргүүцэж байна гэхээр нийслэл хотын гэр хороололд хамгийн их түүхий нүүрс түлж утаа гаргаж байгаа айл өрхүүд харьцангуй боломжийн амьдралтай айл өрхүүд багтдаг. Олон удаагийн давтамжтай их нүүрс түлдэг. Өдөрт 3-4 удаа нүүрс түлдэг айл ч бий. Амьжиргааны төвшин доогуур, өрхийн орлогогүй айл өрхүүд их утаа гаргадаггүй. Нийслэл хотод 220 мянган гэр хорооллын айл өрх бий гэсэн судалгаа байдаг. Энэ айл өрхүүдийг ангилж байгаа боломж нөхцөлөө ашиглан төлөвлөгөө гаргаж бодит ажил хийх ёстой.

Жишээлбэл өнөөдөр 80 мянган айлын орон сууц өнөөдөр баригдаад ашиглалтад ороход бэлэн байна. Тэгвэл зээл төлөх хэмжээний амьдралтай айлуудад хөнгөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах хэрэгтэй. Ипотекийн зээл төлөх боломжгүй ч сарын 200-250 мянган төгрөгийн орон сууцны түрээсээ төлөх боломжтой айл өрхийн тоо гаргаад боломж нөхцөлөөр хангах ажил хийх шаардлагатай. Үнэхээр амьдралын боломжгүй айл өрхүүдийг 1, 2, 3 жилийн дотор дэд бүтцээр нь хангаж өгнө гэх мэтээр нарийн тооцоолсон төлөвлөгөө гаргаж бодлого боловсруулж ажил болгох хэрэгтэй. Бүүр боломжгүй хүмүүст нүүрсээ халамжийн бодлого болон зээлийн бодлогоор тараах гэх тэмээр бодит судалгаатай ажил хийх байтал.

-“Амь амиа бодоцгооё” гэдэг уриатай хөдөлгөөн өрнүүлье гэж төлөвлөж байна-

Гэнэт суух тараана гэж байгаа нь буруу. Салбарын сайд нь ингэж мэдэгдэл хийж байгаа нь хариуцлагын асуудал яригдах хэмжээний зүйл. Улс төрийн соёл, ёс зүйтэй, хариуцлага тооцож чаддаг улсад салбарын сайд нь ийм мэдээлэл хийсэндээ өөрөө огцрох байсан. Зуух тараах хэний бизнес гэдгийг бүгд мэдэж байгаа. Хотынхоны бизнес явж байгааг бүгд л мэднэ. Н.Цэрэнбат сайд “Утааны хэмжээ ихэссэн ч дотор нь агуудагдах хорын хэмжээ багассан” гэсэн хүн итгэхийн аргагүй зүйл ярьж байна. Хэнийг хураад байгаа юм бэ.

Н.Цэрэнбат сайд хийсэн мэдэгдэлдээ хариуцлага хүлээж огцрох ёстой. Энэ мэдэгдлээ батал гэж шаардаж байгаа. Ямар судалгааны үндэслэлтэй ингэж ярьснаа гэрчлэх хэрэгтэй.   

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ хавар хүртэл яам болон холбогдох байгууллага, төрийн түшээд утааны эсрэг бодит ажил хийхгүй бол “Амь амиа бодоцгооё” гэдэг уриатай хөдөлгөөн өрнүүлье гэж төлөвлөж байна. Дундаж давхаргын иргэд өөрсдөө сайн дураараа хотоос гарахыг уриална. Хотоос зайдуу хаус төсөл боловсруулах санаатай үйл ажиллагаанд иргэдээ уриалахаар төлөвлөж байна. Яагаап гэвэл бидний үр хүүхэд эрүүл мэнд чухал, бид нэг л агаараар амьсгалж байна. Тиймээс бүр болохгүй бол өөр өөрсдөө "Амь амиа бодоцгооё" гэж байгаа юм. Мөн барилгын салбарынхантай хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ene guunyaa songuuld beldeed bnuu daa
2018/01/15 88.173.61.125
Цнд
Эрүүлээр сэтгэгсэд /. Пүрэвхүү шиг/ олноороо гарч энэ төрд буй хүн хогнуудыг зайлуулсан цаг үед л утаа багасах болов уу
2018/01/15 66.181.160.48
zochin
ajil hiihgui ee bandaash bogsnii heruul bolohoor aimaar hel am ni hurts bolood l enhiin tsagaan tagtaa bolood nisnr iim muuhai uymnuudig erguulen tataj bmaar bn
2018/01/15 66.181.191.245
Эрда
Зуух өгч утаагүй түлш амжилтгүй бсон шүү дээ. Одоо түрээсийн орон сууц барих мөн гэр хороололд халуун хүйтэн ус дулаан дамжуулахын азийн банкны төсөлд анхаарах хэрэгтэй.
2018/01/15 66.181.160.63
Жумали
Цэрэнбат сайд бол утсан хүүхэлдэй Мөнхбаатар захиралтай Экоресурс компани нь ЕС Хүрэлсүхийн ивээл дор Хятадаас 40 тэрбумын зуух оруулж ирж шахаж эхлэв Тэгэхээр Цэрэнбат өөрөөр байх аргагүй юм
2018/01/15 150.129.140.56
1
энэ доод нөхөр харин жинхэнэ мал юм даа
2018/01/15 202.179.24.74
darvaij angaisan al
myy darvaisan al yu veeeee
2018/01/15 103.57.92.94
  • Recent
  • Most Read
  • Most Comment