8o
Улаанбаатар хот
mobile menu

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав мэдээлэл хийнэ

2018-01-15 10:51:34

11:00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгой компанийн талаар мэдэгдэл хийнэ. Оюутолгой компани Монгол Улсын төртэй байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй байгаа бөгөөд төмөр зам, автозам, цахилгаан станц өнөөдрийг хүртэл барьж байгуулаагүй байгаа юм. Хаана болох: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхим

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Мэргэжлийн үс арчилгааны “Ревлон” брэнд, үсчин, гоо заслын “Nine” клуб хамтран зохион байгуулах Монголдоо хамгийн өндөр шагналын сантай “Ревлон-Бидний хайртай өнгө” тэмцээний талаар Монголын мастер үсчид мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзана. Уулзалтаар Х.Баттулга иргэд соногчидтой цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсох юм. Хаана: СТӨ

14:00 цагт: БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэсийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал ЦЕГ-ын “Сүлд” чуулгын байранд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment