8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Загджав: Тэр бол Д.Сумъяабазар сайдын байр суурь

2018-01-15 11:24:00

-Би дэд сайдын, монголын ард түмний өмнөөс мэдээлэл хийж байна-

Уул уурхайн дэд сайд П.Загджав яг одоо Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж байна.  Тэрбээр "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлыг би илэрхийлж байна.  Би "Рио Тинто" компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Энэ талаар удаа дарааллан мэдээлэл хийсэн. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирсэн. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Оюутолгой компажи жилдээ  5-6 тэрбум төгрөгийг хөрөнгө олсон ч 1 тэрбумыг эх орондоо оруулж  байна. Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр босгосноос өөр зүйл хийхгүй байна. Яагаад Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна. Зээл зээлийн хүү буурахгүй, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, татвар нэмэгдсэн,  агаар орчны бохирдол ажилгүйдэл ядуурал, хуучирсан зам тээвэр, дэд бүтэт зэрэг маш олон асуудлыг шийдвэрлэх шаарлагатай байна. Улс орныхоо нийгэм эдийн засгийг байдлыг нэмэгдүүлж, ард түмнийхаа амьдрал аж ахуйг сажруулах зүйтэй байна. Энэ миний байр суурь, Уул уурхайн дэд  сайдын байр суурь" гэсэн юм. 

Сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө. 

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр таны дүү Риотинтой компаний туслан гүйцэтгэгч гэсэн яриа гараад байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би гурван дүүтэй. Нэг нь уул уурхайн компанид ажилладаг. Хоёр нь хувийн хэвшил ажилладаг. Манай дүүгийн компаниы "Рио тинто"-ийн туслан гүйцэтгэгц байсан гээд байх юм. Манай дүүд ийм компани байсан талаар би мэдэхгүй.   

-Таны энэ мэдэгдэл хувийн байр суурь уу яамны байр суурь уу?

-Энэ бол Монголын улсын уул уурхайн дэд сайдын албан ёсны мэдэгдэл. Мөн  ард түмний өмнөөс хийж байгаа юм. Энд дурдсан бүх зүйл бүгд баримттай. 

-Уул уурхайн сайд Д.Сумъяабазар тантай хариуцлага тооцно гэж мэдэгдсэн?

-Оюутолгой компани монголын баялгыг ашиглахдаа хилийн чандаас удирдаж байна. Миний ярьсан бүхэн үнэн, бодит, баримттай зүйл. 

-Таныг Засгийн газраас өөр байр суурь илэрхийлсэн. Хэрвээ дахин хувийн тоглолт хийж тусдаа мэдэгдэл хийсээр байвал таныг огцруулах асуудлыг хөндөнө гэж Д.Сумъяабазар сайд хэлсэн. Та Д.Сумъяабазар сайдын энэхүү мэдэгдэл ямар хариу хэлэх вэ? 

-Тийм асуудал байхгүй. Тэр бол Д.Сумъяабазар сайдын байр суурь байх. Харин би Монгол Улсын эрх ашгийн өмнөөс, өөрийнхөө л байр суурийг илэрхийлж байна.

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
пялдага
Энэ хулгайч бөгс долоогоод эхэллээ.
2018/01/15 202.21.106.137
zochin
ENE NEG YUM KAZINO HESEED YAVDAG YUM BSAN ENE NOHOR YUYGAA MEDHEV DEE
2018/01/15 66.181.179.162
амжилт хүсье
ОЮУ толгойн гэрээг эргэж харах ёстой
2018/01/15 66.181.176.62
судалгаан дээр үндэслэгч
Хялар хужаа МИ-гийн захиалга гэдэг нь үнэн юм биш үү. Газар худалдажмөнгө олж чадахаа болихоор энэ чигт гараа дүрж байгаа юм болов уу Урьд нь Риотинтогийн эсрэг дууг,арсан хүнд авилга өгөөд л дуугүй
2018/01/15 66.181.182.10
ХИЙЖ ЧАДАХ ЮМ БАЙВАЛ ХИЙГЭЭД ХАРУУЛЧИХАА Ч
ЭНЭНИЙГЭЭ ТЭГЭЭД ЭРТ ХЭЛЭХ ЧИНЬ ЯАГАА ВЭ УЛСЫН ИХ ХУРАЛД БАЙХДАА ИНГЭЖ ДӨВЧИГНӨЖ БАЙХ ЧИНЬ ЯАСАН ЮМ. ОДОО САЙДТАЙГАА САНАА БОДЛОО СОЛИОД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ӨӨДТӨЙХӨН НААШТАЙ АЖИЛ ХИЙЖ ЧАДХААР ЮМ
2018/01/15 202.9.44.85
зочин
сумьяа базар олох олхгүйгээ мэдэхгүй ээ
2018/01/15 202.179.31.36
kkkkkkkkkkkkkk
zagdjav ch oligtoi hun bish ee , ulstor hiij mongo oloh gesen l ochuuhen bodoltoi hulgaich shuu dee,
2018/01/15 73.241.42.56
ард
ЗӨВ ШҮҮ.АВИЛГА АВСАН БАЯР БАЯРЦОГТ ЗОРИГТ ГАНСҮХ ИЛБЭГДОРЖ МЭТ ЭРЛИЙЗ ХУ Ж АА НАРЫГ ИЛРҮҮЛЭЭД ОЮУТОЛГОЙН 51%МОНГОЛД ИРНЭ
2018/01/15 103.57.95.159
Bat
Pio tinto bol hurungu oruulagch bishee, banknii hurungu oruulalt hiigdsen, bid bayalagaa gargasan, bankuud horungu oruulsan bhad pio tinto ymar heregtei gej, dendvv vnetei zuuchlagch bish u
2018/01/15 59.153.115.94
амжилт хүсье
ЭНЭ дэд сайдыг дэмжиж байна. МОНГОЛД ашиг авч ирдэггүй гэрээг эргэж харах ёстой. ЮУНЫ гадны хөрөнгө оруулалт боллоо. ХЭДЭН АВЛИГАЧИН баяжаад ард түмэнд ядуурал авч ирсэн ийм гэрээг эргэж харах ёстой.
2018/01/15 66.181.176.62
Иргэн
Дэд сайдаар ажиллаж байж тэгээд юу хийсийм бэ энэ талаараа? Одоо огцрох болохоороо л уйлан дуугараад байх ямар хэрэгтэй?
2018/01/15 202.9.42.200
1
энэ хүн үнэн хэлж бна,хамаг баялгийг чинь зөөгөөд дууслаа,сохор ард түмэн минь ээ
2018/01/15 202.179.24.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment