8o
Улаанбаатар хот
mobile menu

Утааны эсрэг УТААГҮЙ ЗУУХ "СЮРПРИЗ"

2018-01-15 11:35:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлэхээр өнөөдөр тус улсыг зорилоо. Тэрбээр тус айлчлалаас ирээд Засгийн газрынхаа 100 хоногийн ажлын тайланг иргэд, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр энэ 100 хоногт “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн, Чингис бондын өрийг дарсан гэх мэт ажил хийснээ л дурдах байх. Ер нь бол У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт тодорхой, дорвитой ажил хйисэнгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал өнөөдөр ч маргаантай байгаа бол Чингис бондын өрийг өрөөр дарсан шүү дээ.

Түүний танхимын сайд нар бол бүр ч хийсэн ажилгүй. Зарим нэг албаны уулзалт, танилцах ажлаас өөрөөр тэд гялтайх ганц ч ажил хийгээгүй харагдаж байна.  100 хоногт хийсэн ажлаа дүгнээдэх гэвэл юугаа ярьж хуйхаа маажина гэдэг шиг л зүйл болох байх.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 100 хоногт ямар ажлууд амжуулав

Манай сайт яамдын 100 хоногт амжуулсан ажлыг цувралаар танилцуулах гэж байна. Цувралыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас эхлүүлье. Тэрбээр энэ 100 хоногт ямар ажил амжуулав.

Тус яам 2018 он гарчихаад байхад 2016 оны зорилготойгоо шинэ оныг угтжээ.

Тус яамны вэб сайтад сайдыгаа доорх ажлуудыг хийсэн гэж мэдээлжээ. 

1.   21 АЙМГИЙН БОАЖГ-ЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГСӨН
2. БОГДХАН УУЛЫН ЯВГАН АЯЛЛЫН ЧИГЛЭЛҮҮДИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИШИГ БОЛОХООР ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛНА ГЭЖ МЭДЭГДСЭН /Д.Оюунхорол сайдын үед хэрэгжиж эхэлсэн ажил/
3. УЛААНБААТАР ХОТОД БАЙРЛАЖ БУЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫНХАА АЖИЛТНУУДТАЙ УУЛЗсан
4. БОГИНО ХУГАЦААНД 1 САЯ ЖУУЛЧИН ТАТАЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЛОГЫГ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ гэж мэдэгдсэн
5. СХД-ИЙН ГЭР ХОРООЛЛЫН БҮСЭД АЖИЛЛАсан
 6. БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ КАМЕРААР ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, БАРИМТЖУУЛАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦООГООР ХАНГАНА гэж мэдэгдсэн
7. БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД БАРТААТ ЗАМЫН МОТОЦИКЛЬ ГАРДУУЛСАН

Түүний 100 хоногт хийсэн ажлаас гялтайх долоон ажлыг онцолвол энэ. Үүнээс үзвэл түүнд гарт баригдаж, нүдэнд үзэхдэх нэг ч олигтой ажил хийгээгүй байна. Байгаль орчин хамгаалах аялал жуулчлал хөгжүүлэх дорвитой ажлын суурь эхлэлийг ч тавиагүй байгаа юм. Хамгийн сүүлд утааг бууруулах чиглэлээр ажил хийхээр болсноо мэдэгдсэн нь олны талархлыг хүлээх нь бүү хэл дургүйг нь хүргээд байна. Тодруулбал тэрбээр зуух тарааж байж утаатай тэмцэнэ гэж мэдэгдсэн нь иргэдийн зовлонгоор тохуурхсан зүйл болоод байгаа юм.

Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө нь Засгийн газар үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 194 арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй ” гэж мэдэгдсэн.

Өмнө нь 100 тэрбумаар зуух тараасан үр дүн ӨНӨӨДРИЙН УЛААНБААТАРЫН ДҮР ТӨРХИЙГ БИЙ БОЛГОСОН. Бид өнөөдөр ямар орчинд ажиллаж, амьдарч байгаа билээ. Улаанбаатарын бүх айлд зуух тараасан аюулЫН ҮР ДАГАВАР одоо ч арилаагүй байхад нэмж зуух тараана гэж мэдэгдсэн байгаль орчны сайдын мэдэгдлийг ҮГҮЙ байх гэж олон нийт харж байсан ч үгүй бололтой. Тэрбээр өмнө нь тараасан зуух Монгол ахуйд тохироогүй байсан. Харин одоо тэс өөр технологийн зуух тараана гэж мэдэгдсээр байна. 

Сайд Н.Цэрэнбат зуух тараана гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Тухайлбал, ямар компанийн яадаг зуухыг хэдэн төгрөгөөр хэдэн айлд өгөх нь тодорхойгүй байгаа. Иргэд болон УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч тэрбээр бууж өгөлгүй зуух таарна гэдгээ хэлсээр байгаа. Чуулганы хуралдаанд хүртэл зуух тараана гэж мэдэгдсэн. Тэгэхээр тэрбээр зуух тараах нь тодорхой байна.Тэр бүү хэл тараах зуух нь хүртэл бэлэн байгаа бололтой.

Зуух бол бидний хүссэн үр дүнд хүргэж чадаагүй технологи. Зуухтай бол утаатай л гэсэн үг. Байгаль орчны сайд нь дахин зуух тараана гэнэ. Зуух тарааж байгаль орчныг хамгаалдаг байгаль орчны сайдтай орон манайхаас өөр байхгүй биз. Утааг бууруулахаас өөр олон технологийг аж, ахуй нэгжүүд танилцуулсаар байхад урьдын бүтэлгүйтлээ дахин турших гэж сайд та иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн мэдэгдэл хийж буйдаа хариуцлага хүлээх ёстой. 

Дэлхийн улс орнууд зуух тарааж бус дэвшилтэд технологи ашиглаж утаанаасаа салсан.  Хэрвээ олон тэрбумаар дахин зуух тараагаад утаатай хэвээр байвал Н.Цэрэнбат сайд та ямар хариуцлага хүлээх вэ.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
утаа утаа
Утаа үйлдвэрлэгчдийг Утаан баатараас хөөж явуул, эсвэл гал түлэхийг нь хоригло, ЭНЭ БОЛ ХАМГИЙН ЗӨВ, ХЯМД ГАРЦ!!!!
2018/01/15 122.201.20.190
Утаа
Гал түлбэл утаа гарна. Физик, математикт дүндүк нөхдүүд байгалийн ухаан, улс төр сонгодог гэдэг энэ дээ, "эрхэм Сайд" аа. Утаа үйлдвэрлэгсэдийг шагнаж ЦЭХ -нийхээ үнийг тэглэж тэнэгтээд л, УБ-с хөө
2018/01/15 122.201.20.190
зОЧИН
ЭНэ яам чинь усны талаар ажил хийдэггүй. юм уу.
2018/01/15 103.14.36.6
  • Recent
  • Most Read
  • Most Comment