8o
Улаанбаатар хот
mobile menu

"А-95, 98 шатахууны үнэ 110-150 төгрөгийн өөрчлөгдсөн" гэв

2018-01-15 12:28:00

Сүүлийн үед шатахуун импортлогч компаниуд зохиомлоор хомсдол үүсгэж байна гэх шүүмжлэл маш их гарч байгаа энэ цаг үеэд Шатахуун импортлогчдын холбооноос мэдээлэл хийлээ. Мэдээлэлийн эхэнд  “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат "ОХУ-аас импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн 130-156 ам.доллараар нэмэгдсэн. Импортын үнийн өсөлт 21-25 хувь өссөн, түүхий нефтийн үнэ 70 сая ам.долларт хүрсэн. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэж шатахууны нэгж үнэ алдагдалтай болсон. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш импортлогч компаниуд үнээ нэмээгүй. Шатахууны үнийн асуудлаар  холбогдох яам, Засгийн газарт хүргүүлсэн боловч зохицуулалт хийхгүй байгаагаас нэг литр тутамд 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнийн зөвлөл хуралдуулах, арга хэмжээ авах шаардлагуудыг удаа дараа өгснөөс нь ийм байдалд хүрлээ. Онцгой албан татварын хэмжээ 190-280 мянган төгрөгөөр нэмэгдсэн"  гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Мөн өргөн хэрэглээний А-92, А-80, дизель түлш зэрэг шатахууны үнэ нэмэгдээгүй,  А-95, 98 зэрэг шатахуун буюу тансаг хэрэглээний шатахууны  үнийг 110-150 төгрөгийн өөрчлөлт оруулсан. Энэ нь алдагдалгүй түвшинд хүрсэн нэмэгдэл биш гэдгийг онцолсон юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бб
газрын тос болон нүүрсээ ашиглаад дотооддоо шатахуун үйлдэрлэж, засгийн газрыг шахаанд оруулдаг олгиархуудаас хараат бус болох талаар дорвитой, зоригтой алхам хийх эх орон ч түшээд одоо л үгээ хэлэх,
2018/01/15 66.181.190.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment