8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

2018-01-15 12:34:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар хийж буй БНСУ-д хийх  албан ёсны айлчлал эхэллээ. Ерөнхий сайдын анхны айлчлалын гол зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Guilaga guina... amjilt
2018/01/15 202.9.47.177
зочин
САЙДАА АЖЛЫН АМЖИЛТ
2018/01/15 202.179.27.237
зочин
хүчтэй бүрэлдэхүүнтэй очсон байна шдээ.... бүх ажлаа амжуулаад ганзага дүүрэн ирээрэй
2018/01/15 202.179.27.237
зочин
Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны айлчлалаа Солонгосоос эхлүүлж байгааг ЗӨВ шүү. Тэнд 40 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа.
2018/01/15 202.179.27.237
  • Recent
  • Most Read
  • Most Comment