ХҮСТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн өнөө өглөө 07:30 цагт эх орондоо ирлээ. Тэрбээр дэлхийн шилдэг мэс заслын эмч нарт олгодог Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдөж, 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батламжаа гардан аваад ирж буй нь энэ юм.
Ж.Чинбүрэн эмч элэгний төв хэсэгт байрлалтай хорт хавдрыг хялбаршуулсан аргаар тайрах нь сэдвээр докторын сэдэв зэрэг хамгаалж, 800 гаруй мэс ажилбарын үр дүнг дэлхий дахинд харуулжээ.
Түүнчлэн Францын мэс заслын техник, аргачлалыг Монголд төдийгүй гадны улсуудад сурталчилан таниулсан, элэгний мэс ажилбарыг дэлхийн стандартаас хоёр дахин бага эрсдэлтэйгээр гүйцэтгэсэн, олон шавь төрүүлсэн үндэслэл шалгуураар тус шагналыг хүртсэн юм.