8o
Улаанбаатар хот
mobile menu

Reuters: Европын Холбоо Монгол улсыг “хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж байна

2018-01-16 08:43:00

Ч.Хүрэлбаатар: Хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж байна

Европын холбоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  17 улсыг багтаасан  хар жагсаалт гаргасан. Тус хар жагсаалтад  Монгол Улс багтсан нь нэлээд дуулиан дэгдээсэн. Тус жагсаалтад манай улсаас гадна Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Гренада, Гуам, Өмнөд Солонгос, Макао, Маршаллын арлууд, Намиби, Палау, Панам, Сэйнт Лусиа, Самоа, Тринидад ба Тобаго, Тунис, АНЭУ зэрэг улс багтаад байгаа юм. Хар жагсаалтад дээрх 17 улсыг оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлсэн талаар мэдээлэл гарсан. 
 Тэгвэл нэлээд дуулиан дэгдээсэн  хар жагсаалтын талаар  Сангийн дэд сайд Ч.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг хүргэлээ. 

Харин өчигдөр Европын Холбоо хар жагсаалтад орсон 17 орноос найман орныг хасах талаар мэдээлэл гаргасан байна. Тодруулбал, Ройтерс агентлаг өчигдөр буюу Даваа гаригт Монголоос гадна Өмнөд Солонгос, Панам, АНЭУ, Барбадос, Гренад, Макао, Тунис гэсэн найман орныг удахгүй жагсаалтаас хасна хэмээн мэдээлсэн байна. Эдгээр  найман орныг татварын хууль, журмаа шинэчлэх амлалт өгснийх нь үндсэн дээр жагсаалтаас хасна  гэжээ. Гэхдээ хасах талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд маргааш болох  тус холбооны гишүүн орнуудын элчин сайд нарын уулзалтаар хэлэлцэж, ирэх долоо хоногт шийдэх юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
Хүрэлбаатар луйварчин битгий худлаа ярь. Оффшор болоо илрүүлж хариуцлага тооцоогүй байж юун ,хар жагсаалт,аас гаргах вэ.
2018/01/16 202.21.106.158