8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ардын багш Д.Бандитай салах ёс гүйцэтгэнэ

2018-01-16 09:14:28

Монголын боксын спортын шилдэг дасгалжуулагчдын нэг, Монгол Улсын Ардын багш, гавъяат дасгалжуулагч Дамдинжавын Банди 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын спортын гэр бүлийнхэнд нөхөж баршгүй гарз тохиосон. Энэ спортын төлөө амьдралынхаа 54 жилийг зориулсан буурал багштай салах ёс гүйцэтгэх ёслол өнөөдөр Спортын төв ордонд 17:00 цагт болох юм байна. Энэ үеэр түүний туулсан амьдрал, их спортод үдэж өнгөрүүлсэн он жилүүдийг дурсан баримтат кино гаргаж, Монголын спортын үе үеийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэх аж. 

Тэрээр “Бээжин – 2008” олимпийн наадамд Монголын боксын үндэсний шигшээ багийг амжилттай удирдаж, Олимпийн алт, мөнгөн медалийг эх орондоо авчран Монголын спортын түүхэн хуудаснаа бичигдсэн билээ. Мөн  1200 гаруй тамирчид дасгалжуулсан нь өдгөө Олимп, Тив, Дэлхийн медальтнууд болж Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж явна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bokschin
Mongol gh nershil yoptontsiin chinee duursaghad tanii opuulsan hubi nemer hemjeelshgui bilee
2018/01/16 27.123.214.110
Mongol
Um sain amgalan boltugai
2018/01/16 27.123.214.110
zochin
um mani badmi hum.
2018/01/16 119.40.103.130
bid
xairan xvn vvrd dursana
2018/01/16 202.179.31.74