8o
Улаанбаатар хот
mobile menu

"Шатахууны үнэ өсөхөд дээдсийн халаас түнтийж иргэдийнх хоосорч байна"

2018-01-16 09:23:00

“Бензин хаанаас авах бэ”, “шатахуун түгээс станцууд бензин дууссан”, “машинтай болох гэж байтал шатахуун үнэ өсчихлөө” гэх мэт бухимдсан, явган шог яриа сүүлийн хэдэн өдөр цахим орчинд хөвөрсөөр л. Шатахуун үнэ өнгөрсөн баасан гаригт нэмэгдсэн гэх сургаар амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцууд түгээлт хийхээ больсон. Мөн шатахууны үнэ литр тутамдаа нэмэгдсэн 70-150 гаруй төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг эх сурвалж онцолсон юм. Ингээд бид шатахуун түгээц станцуудаар явж сурвалжлага бэлтгэсэн юм. Мөн иргэдийн шатахууны үнэнийн өсөлтийн талаарх байр суурийг сонсов.

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД: Импортын үнийн өсөлтөөс үүдэж шатахууны нэгж үнэ алдагдалтай байна

Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр Шатахуун импортлогчдын холбооноос шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор мэдээлэл хийсэн юм. Мэдээлэлийн эхэнд  “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат "ОХУ-аас импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долдугаар сараас эхлэн 130-156 ам.доллараар нэмэгдсэн. Импортын үнийн өсөлт 21-25 хувь өссөн, түүхий нефтийн үнэ 70 сая ам.долларт хүрсэн. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэж шатахууны нэгж үнэ алдагдалтай байна.  Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш импортлогч компаниуд үнээ нэмээгүй. Шатахууны үнийн асуудлаар холбогдох яам, Засгийн газарт хүргүүлсэн боловч зохицуулалт хийхгүй байгаагаас нэг литр тутамд 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Үнийн зөвлөл хуралдуулах, арга хэмжээ авах шаардлагуудыг удаа дараа өгснөөс нь ийм байдалд хүрлээ. Онцгой албан татварын хэмжээ 190-280 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Шатахууны үнэ юунаас бүрддэг вэ гэдгийг онцолмоор байна. Үнийн 76 хувь нь импортын үнэ, онцгой албан татвар 23 хувь, нэг хувь нь компаниуд үйл ажиллагааны зардал эзэлдэг. Олон улсын зах зээл дээр үнэ буухад дотоодын зах зээлд мэдрэмжгүй ханддаг гэдэг шүүмжлэл байдаг. Монгол Улсын шатахууны үнийн зохицуулалттай холбоотой. Мөн өргөн хэрэглээний А-92, А-80, дизель түлш зэрэг шатахууны үнэ нэмэгдээгүй,  А-95, 98 зэрэг шатахуун буюу тансаг хэрэглээний шатахууны  үнийг 110-150 төгрөгийн өөрчлөлт оруулсан. Энэ нь алдагдалгүй түвшинд хүрсэн нэмэгдэл биш гэдгийг онцолсон юм. Өргөн хэрэглээний А-92, А-80, дизель түлш зэрэг шатахууны үнэ нэмэгдээгүй,  А-95, 98 зэрэг шатахуун буюу тансаг хэрэглээний шатахууны  үнийг 110-150 төгрөгийн өөрчлөлт оруулсан. Энэ нь алдагдалгүй түвшинд хүрсэн нэмэгдэл биш” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм.

“Орлого хүлээж байна” гэх үгээр жолооч нарыг бухимдуулна-

Бид өдрийн 13:00 цагийн үед Нарны зам дагуу байрлах Шунхлай шатахуун түгээс станц дээр очсон юм. Түгээгүүрийн дэргэд 4-5 машин оочерлосон янзтай шатахуун авч харагдана. Түгээгч энгийн А-92 дуусан гэх тайлбарыг жолооч нарт өгч үйлчилж байсан юм.  

-Шунхлай шатахуун түгээх станцын түгээгч Г “Манайх одоогоор шатахуун хэвийн олгож байна. Үнэ нэмсэн зүйл байхгүй. Үнэ нэм гэсэн мэдээлэл ч ирээгүй. Харин одоогийн байдлаар А-92 дуусчихсан байна. Орлого хүлээж байна. Манайх 25 тонны ёмкостой. Өнгөрсөн баасан гарагт авсан шатахуун бямба гараг гэхэд дуучихсан. Агууллах хагас бүтэн сайнд амардаг учраас өнөөдөр захиалга өгнө” гэсэн мэдээллийг өгсөн юм. Шатахуун үнийг доорх зурагнаас харна уу. 

Дараагийн очсон газар бол Сод монгол шатахуун түгээх станц юм. Тус шатахуун түгээс станцын түгээгч “шатахуун үнийн өсөлтийн талаар бид ямар ч мэдээлэл өгөхгүй. Манайх шатахуунаа хэвийн олгож байгаа. Үнэ нэмээгүй. А-92 дуусан орлого хүлээж байна” гэсэн тайлбарыг өгч зураг дарахыг дургүйцэв. Энд шатахууны үнэ 95-1870, 92-1630, 98-1720 төгрөгийг үнэтэй байлаа.

Энгийн хэрэглээний А-92 шатахуун багассан, дууссан нь гэх мэдээллийг дээрх хоёр шатахуун түгээх станц өгсөн юм. Мөн тэд “үгссэн” юм шиг “ОРЛОГО ХҮЛЭЭЖ БАЙНА” гэх үгээр олон нийтийн амыг таглаж, жолоож нарыг бухимдуулж байсан нь сурвалжлагын явцад ажиглагдсан юм. Харин Жаст Ойл, МТ зэрэг шатахуун түгээх станцууд “хэвийн олгож байгаа байгаа. Үнээ нэмээгүй 1630 төгрөгөөр борлуулж байна” гэх тайлбарыг өгсөн юм.

- Петровис: Зөвхөн картаар үйлчилнэ-

Нийслэл хотод хамгийн их салбартай гэж нэрлэж болохоор шатахуун түгээх станц бол Петровис. Бидний эхний очсон Петровисийн салбар бол Сансарын тойрогт байрлах Петровис шатахуун түгээс станц юм. Хотын төвдөө болоод ч тэр үү энд нэлээд дарааллал үүсч хоёр түгээгч жолооч нарт үйлчилж байв. Тус салбарын түгээгч “Энгийн А-92 дууссан. Nano 92 борлуулж байна. Орлого хүлээгээд энгийн 92 захиалаагүй байна. Байсан нөөцөө шавхаад дуусчихсан. Үнэ нэмээгүй, зөвхөн картаар үйлчилнэ" гэсэн хариулт өгсөн юм.

Сансарын тойрогт байрлах Петровисийн салбар.

Мөн Нарны замд байрлах Петровисийн салбарын түгээгч “Шатахуунаа хэвийн олгож байсан. А-92 багассан, дууссан зүйл байхгүй. Өглөө, оройдоо жаахан ачаалал үүсэх тал ажиглагдаж байна. Үнэ нэмсэн зүйл байхгүй өмнө нь хэдэн төгрөгөөр олгож байсан нь тэр хэвээрээ олгож байна” гэв.

Ийнхүү бид шатахуун түгээх станцууд дээр очиход шатахууны үнэ зөрүүтэй, түгээлт, нөөцийн байдал алаг цоог нөхцөл байдал ийм байлаа. 

Нарны замд байрлах Петровисийн салбар. 

Харин иргэдийн байр суурь ийм байна.

н.Ядмаа: Дотоод импортлогчид шатахууны үнээ өсгөж хувийн тоглолт хийж байгаа нь буруу

-Чингэлтэй дүүргийн иргэн н.Ядмаа: Шатахууны үнэ өссөн энэ үзэгдэл гэнэт гарч ирсэн зүйл биш. Бас шинэ зүйл ч биш. Шатахууны үнэ зах зээлийнхээ жамаар зохицуулагдана. Энэ бол хууль. Нефтийн үнэ буусантай холбоотойгоор оногдуулж байсан онцгой албан татварыг нь тэглэсэн байсан. Гэтэл өнөөдөр үнэ өссөхтэй зэрэгцэн онцгой албан татварыг нь нэмсэн. Онцгой албан татвар нэмсэн энэ үед жаахан сэжим өгөхөд манай дотоодын импортлогчид /үндэсний ханган нийлүүлэгч/ шатахууны үнээ өсгөж хувийн тоглолт хийж байгаа нь маш эмгэнэлтэй, буруу зүйл. Үүнд иргэд маш бухимдалтай байна. Шатахууны үнэ өсөхтэй зэрэгцээд олон зүйлийн үнэ өсөх магадлалтай. Зарим газар нэмэгдсэн ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс шатахууны үнийг нэмсэн нь буруу.Шатахууны үнийг бодлогоор зохицуулж шалгадаг газар нь шалгаж тогтмол үнэ дээр барьж байх хэрэгтэй.

Ц.Балжир: Шатахууны үнэ өсөхөд дээдсийн халаас түнтийж иргэдийн халаас хоосорч байна

-Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Балжир: Би хортой нөхцөл ажилладаг гэсэн заалтаар тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гараад жил гарамтай болж байна. Тэтгэвэрт гараад амь ахуйдаа нэмэр болох үүднээс өдөртөө таксинд явдаг. Өчигдөр ихэнх шатахуун түгээх станцууд энгийн А-92 дууссан гээд өгөхгүй байсан. Өнөөдөр харин зарим газар нь өгч байна. Шулуухан хэлэхэд шатахууны үнэ өсөхөд дээдсийн халаас түнтийж иргэдийн халаас хоосорч байна. Шатахуун үнэ өнөөдөр төрлөөсөө хамаарч 90-180 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ мөнгө шүү дээ. Шатахуун үнэ нэмэгдсэнд иргэд бид бухимдалтай байна. Удахгүй сар шиийн баяр болох гэж байна. Энэ үед үнэ нэмэгдэж байгаа нь харамсалтай.

Ж.Сүрэнхорол: Дуртай үедээ үнэ нэмж, хасч байгаа хүмүүс алдагдалай ажиллана гэж байхгүй

-Иргэн Ж.Сүрэнхорол: Шатахууны үнэ өссөн нь иргэд бидний амьдралд их бага хэмжээгээр нөлөөлнө. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахуун импортлогчид алдагдалтай ажилласан гэсэн мэдээлэл гарч байна. Дуртай үедээ үнэ нэмж, хасч байгаа хүмүүс алдагдалай ажиллана гэж байхгүй. Салбарынхан хүртэл нэг сарын хэвийн нөөцтэй байна гэж байхад шатахуун импортлогчид үнээ өсгөж байгаа нь буруу. Нийслэл хотод байгаа шатахуун түгээх станцууд бүгд дур дураараа шатахуунаа зарж борлуулж байна. Үүнийг төр зүгээр хараад сууж байгаа нь харамсалтай. Үүнийг бодлогоор зохицуулах хэрэгтэй. Он гараад татвар нэмэгдлээ, тэтгэврийн насыг нэмчихлээ. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдчихлээ. Иргэд биднийг яаж амьдар гэж байгаа юм бол бүү мэд.

Д.Болор. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
pizdanuud erhiig ni tsutsal
2018/01/16 103.10.21.75
МАН СӨНӨТҮГЭЙ
МАН далдаас үнэ нэмэх ажиллагааг явуулж байгаа.Бензины наймаа нарын ихэнх нь МАН-ЫН ТУШААЛ ЗААВРААР АЖИЛЛАДАГ.
2018/01/16 180.149.78.99
zochin
Buruu huneeree Erunhii said tavisan Zaya chini terdee mongolchuud nini Erunhiilugchin songuulas hoish mordohiin hazgai bolson yum
2018/01/16 117.136.86.114