Сэтгүүлч Э.Амарсайхан, хуульч О.Батхүү нар SPS, “Юнивишн”-ийн төлбөртэй сувгийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Юнивишн” компани хэрэглэгчиддээ гэрээ байгуулсан зарчмаараа ажиллаж чадахгүй байгаа талаар ярьсан юм. Тус компанийн хувьд анх гарч ирэхдээ дэлхийн жишигт нийцсэн гурвалсан үйлчилгээг нэвтрүүлнэ гэж байсан. Интернэтийн хязгааргүй хэрэглээг хэрэглэгчдэд санал болгож, гэрээ байгуулсан. Гэтэл интернэтийн хэрэглээг хязгаартай болгохоор болчихлоо. Энэ нь хэрэглэгчдэд ихээхэн дарамт учруулж байна хэмээн хуульч О.Батхүү ярилаа.Түүнчлэн “Юнивишн”анх гарч ирэхдээ дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой боллоо хэмээн өдөр, шөнөгүй авахаас өөр сонголтгүй болтол сурталчилдаг байсан. Тэгвэл “Юнивишн”ирэх сарын нэгнээс багцаа өөрчилжээ. Ингэхдээ хэрэглэгчдийнхээ интернэтийнхээ хэрэглээг хязгаартай болгожээ.Энэ мэт “Юнивишн” хэрэглэгчиддээ гомдоосоор байна. Сэтгүүлч Э.Амарсайханы хувьд тус компанийн хэрэглэгч. “Юнивишн” компаниас хэрэглэгчийн хувиар тайлбар шаардсан ч, хоёр сарын хугацаа өнгөрчихөөд байхад өгөөгүй гэнэ. Мөн контент нийлүүлэгч SPS төлбөртэй сувгийн талаар асуухад ч, мөн тус сувгаас нь асуу гэхээс өөр зүйл хэлдэггүй аж. Төлбөртэй сувгийг нь үзэх гэхээр техникийн алдаа гэсэн ганц үгээр ам хааж, бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай үзэх боломжийг бүрдүүлдэггүй хэмээлээ.
Юнивишн компанийг хэрэглэгчид нь шүүхэд өгнө
2016-01-25 15:36:00