УИХ-ын гишүүн Д.Мурат нутаг нэгт Б.Бахытгүл гэх бүсгүйн хувийн чат руу ёс бус зургаа явуулж бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэх мэдээлэл дуулиан тариад байгаа билээ. Цаашлаад бүсгүйтэй уулзан дарамталж, зодсон ч гэх мэдээллийг Б.Бахытгүл хэлсэн. Тэрбээр Д.Мурат гишүүний өөр ноцтой олон баримтыг дэлгэнэ, Д.Муратад хариуцлага хүлээлгэх ёстой гэж байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Мурат "Тэр зургууд минийх мөн. Гэхдээ тэр зургийг манай туслах намайг өвчтэй эмнэлэгт хэвтэж байхад надад мэдэгдэлгүйгээр авсан" гэх тайлбарыг хэлсэн юм.
Тэгвэл өнөөдөр 13.00 цагт MN-Мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Д.Муратын хуулийн зөвлөх Б.Эрдэнэбат Б.Бахытгүлийн хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
Т.Энхэлээ