8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурав хоногийн дараагаас 50 мянган төгрөг орно

2018-01-17 10:47:14

Засгийн газраас баталсан журмын дагуу жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянган төгрөг олгох юм. Одоогоор энэхүү хөтөлбөрт 135 мянган эхийг хамруулах судалгаа гарсан юм. "Цалинтай ээж" хөтөлбөр энэ сарын 20-ноос хэрэгжиж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ харж буй ээж таны дансанд гурав хоногийн дараагаас 50 мянган төгрөг орж эхэлнэ. 

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй жирэмсэн ээжүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтыг бүрдүүлэх ёстой юм.Харин 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, хүүхэд асрах чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбар болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэн өгч тэтмгэмжээ  авах боломжтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
http://epmoney.club/9706408115236/?rstr=230 interneteer mungu oloh hylbar arga tanaas yuch shaardahgvi internet bhad l boloo ta ajil hiij mungu olooroi
2018/01/17 27.123.212.140
Луйвар
Нөхөрөөс татвараа аваад эхнэр лүү тэтгэмж гэгч нэрээр шилүүлдэг луйвар
2018/01/17 66.181.161.45