8o
Улаанбаатар хот
mobile menu

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана

2018-01-17 11:37:52

Чөлөөт бөхийн “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр энэ сарын 9-нд эхэлсэн Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3”-т оролцохоор өчигдөр тус улсыг зорилоо. Э.Бэхбаяр гавьяат ийнхүү гурав дахь удаагаа Энэтхэгийн лигт хүч үзэх гэж байгаа нь энэ юм. Түүний хувьд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одуня Адекурой (Нигери) “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт эзэн орны Сакши Малик нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Мумбай Махарати” багаас хүч үзэхээр болжээ. Энэтхэгийн зургаан хотын баг тойргоор өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 2-3 барилдаан хийгээд байна. Э.Бэхбаярын хүчин зүтгэх Мумбай хотын баг нэг ялалт, нэг ялагдалтай дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment