8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахмад багш нар тэтгэврийн насыг наашлуулахыг шаардав

2018-01-17 16:29:00

 

"Багш багшдаа тусалья" ТББ-ын ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгуулах, тэтгэврийн насыг наашлуулах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Монголын төр засгаас тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа байдал нь багш мэргэжлийн онцлог, эрүүл ахуйн байдал, ажлын орчин нөхцөлтэй үл нийцэж байна гэж үзэж буй юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхд тэтгэврийн асуудлаар шаардлага хүргүүлж байгаа аж. 

ШААРДЛАГАД:

  1. "Багшийн тэтгэврийн насны доод хэмжээ нь эмэгтэйд 50, эрэгтэйд 55" гэж Монголын багш нарын онц их хурлаас тогтсоны дагуу багшийн тэтгэвэрт гарах насны доод хэмжээг энэ байдлаар тогтоох
  2. Ахмад багш нарын тэтгэврийн зөрүүг 2018 онд нэг удаа тэгшитгэн, цаашид төгрөгийн худалдан авах чадварын нэг хувийн уналт бүрт түүний хэмжээг 1.5 хувиарбодож нэмж байх,
  3. Тэтгэвэрт гарсан ахмад багш бол туршлагатай хүний нөөц тул хүүхэдтэй ажиллах багшийн тоог нэмэх замаар боловсролыг чанаржуулах, мөн залуу багш нарыг дэмжих зорилгоор зөвлөх багш, туслах багшийн тогтолцоог шинээр бий болгох, тэднийг өдөр өнжүүлэх төвд ажиллуулах, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах нөхцөл боломжоор хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх зэргээр ахмад багшид боломж, бололцоо олгосон цогц арга хэмжээ, үндэсний хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх
  4. Багш бүрийн боловсролын хөгжил оруулсан нэг насны хөдөлмөр, зүтгэл, хөлсийг үнэлэн тооцож, "салбарын халамж"-ийг бий болгож багшийн нэг хүүхдийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийг төрөөс бүрэн даадаг болох,
  5. Нийгмийн даатгалын сан, нэрийн дансанд төвлөрсөн хуримтлалын 50-иас доошгүй хувиа багш тэтгэвэрт гарахдаа авдаг болох.​ шаардлага тавьсан байна. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
m.gerelmaa
demjij bns
2018/01/21 203.91.115.38
Р.Борхүү
Дэмжиж байна
2018/01/20 103.57.93.86
Багш
Маш зөв шаардлага хүргүүлжээ.дэмжигдэх болтугай.гэхдээ ажиллах хүсэлтэй чадаж б.гаа нь ажиллаж лбайг даа бурхан өршөөг.
2018/01/19 202.21.106.104
Ш.Бадамцэцэг ахмад багш
Дэмжиж байна.
2018/01/19 202.9.41.214
зочин
Дэмжиж байна.Учир нь залуу хүнд ажил.хөгшин хүнд амралт хэрэгтэй Монголын төр хүнээ хайрладаг бол зөв алхам шүү
2018/01/19 66.181.160.73
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/970640
2018/01/18 27.123.214.102
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/970640
2018/01/18 27.123.214.102
Зочин
тэтгэвэрээ аваад бас дахиад зөвлөх болон бусад ажил хий юм бол насаа наашлуулж яах юм ажилаа хийгээд л явж байвал таарна эс бол залуу хүнд ажлын байраа зай тавьж өг яасан гэж бусадаас илүү авах юм
2018/01/17 43.242.242.189