8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүхийн Солонгост өнгөрүүлсэн гурван өдөр

Сэтгүүлч Т.Хулан
2018-01-18 08:30:00
Ж.ЭРДЭНЭБАТ АНХНЫ АЙЛЧЛАЛАА ЯПОНООС ЭХЛҮҮЛЖ БАЙЖЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-ны өдөр БНСУ-д айлчиллаа. Энэ нь түүний Ерөнхий сайд болоод хийж буй анхны гадаад айлчлал юм. Олон улсын харилцаа судлаачид У.Хүрэлсүхийг Солонгос улсаас анхны айлчлалаа эхлүүлж буйг ЗӨВ гэж харж байна. Учир нь Солонгост дөчин мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа юм. Хаана монголчууд хамгийн олноор амьдарч байна тэнд төрийн өндөрлөгүүд нь айлчлах ёстой гэдэг зарчмыг олон улсын харилцаанд мөрддөг билээ. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд анхны гадаад айлчлалаа Японоос эхлүүлж байжээ. Тэрбээр Японоос хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авахаас илүү Монгол-Японы бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хоёр талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан байдаг. Мөн дотоодын Японы технологийг ашиглан түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна дипломат паспорттай албан тушаалтнуудыг тус оронд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог болгосон юм.

Харин энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгост айлчилсан гурван өдөртөө ямар ажил амжуулав гэдгийг ЧУХАЛ.МН онцолж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хувьд 1990 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын төр засгийн тэргүүнүүд харилцан олон удаагийн айлчлал хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн тус ондоо БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад айлчилж байжээ. Хоёр улс 2011 онд тунхагласан Иж бүрэн түншлэлийн харилцаатай.  2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрсэн бөгөөд үүнээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.долларт болж, худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын долоон сайд, УИХ-ын долоон гишүүн хамт явсан юм.

ЗЭЭЛЖ АВСАН 500 САЯ АМ ДОЛЛАРЫГ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхсан.

Мөн БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийж тус улсаас 700 сая долларын зээл авахаар болов.  Тус 700 сая ам.доллараас 500 сая ам.долларыг нь агаарын бохирдлын эсрэг зарцуулна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд байна. Энэхүү зээл жилийн 0.2 хувь, 30 жилийн хугацаатай буюу бараг зардалгүй зээл. Эхний 10 жилд маш онцгой хөнгөлөлт үзүүлэх зээл аж. Албан ёсны айлчлалын дагуу Ерөнхий сайд нарын хооронд яригдсан зүйлийг ажил хэрэг болгохоор энэ оны III сард Засгийн газрын хамтарсан хороо хуралдахаар болж байна. Энэ хурлаар Ерөнхий сайдын түвшинд яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор хэлэлцээрийн хүрээнд албан ёсоор тохирсон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар “Утаанаас салахад бидэнд гурван зүйл хэрэгтэй гэж би дотроо бодож явдаг. Нэгдүгээрт сэтгэл, хоёрдугаарт чанд зохион байгуулалт, гуравдугаарт хөрөнгө санхүүгийн асуудал. Тиймээс бид Улаанбаатарын агаарын бохирдолтой тэмцэх хөрөнгө санхүүг босгож чадлаа. Миний хувьд Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг яаралтай хорих хууль гаргах хэрэгтэй. Түүхий нүүрс түлэхийг бид 2020 он гэхэд хориглох ёстой. Ингэхийн тулд бид ард түмэндээ боломж олгох ёстой. Энэ боломж юу вэ гэвэл эхний ээлжинд боловсруулсан түлшний үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. 1.2 сая тонн нүүрсийг боловсруулж, боловсруулсан түлш гаргах хэрэгтэй. Хоёрдугаар алхам нь Улаанбаатар хотын III, IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Эрчим хүчний нөөц бололцоог нэмэгдүүлж чадвал халаалтын системийг ажиллуулах боломж бүрдэнэ. Хамгийн төгс шийдвэр бол Улаанбаатар хотыг барилгажуулах ёстой. Энэ нь утаа, агаарын бохирдлын төгс шийдэл юм. Гэхдээ энэ хүртэл бид утаатайгаа байгаад байж болохгүй. 220 мянган айл орон сууцанд орох хүртэл дахиад 10-20 жил хэрэгтэй учраас бид эхний шатны арга хэмжээнүүдээ авах ёстой. БНСУ-ын талд боловсруулсан түлш хийдэг техник технологи, үйлдвэр нь байна. Энэ чиглэлээр нэлээн амжилт олсон орон. Тиймээс бид үйлдвэрийг нь Монголд оруулж, байршуулах боломж байна. Бид хөрөнгө мөнгөнийхөө эх үүсвэрийг ямар ч байсан оллоо. Судалж байгаад хамгийн ашигтай, боломжтой төслүүдийг хоёр талаас уулзаж ярилцаж, хамтран ажиллахаар тохирлоо” гэсэн юм.

Хоёр жилийн дараа хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жил болно. Энэ үеэр  Улаанбаатар хот утаанаасаа салсан байвал хоёр орны харилцааны түүхэн үр дүн гарна гэдэг саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр онцолсон юм.

СОЛОНГОСТ ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАГСДЫН ТООГ НЭМЭХ ҮҮ

Айлчлалын хүрээнд Монгол Улсаас БНСУ-д ажиллах хүчний квотын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ярилцсан. Тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү “2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна” гэж энэ үеэр мэдэгджээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад  хэрэгжүүлэх боломжтой гэж хэлсэн.

Чухам үүнийг ажил хэрэг л болгох ёстой юм. БНСУ энэ системийг Камбож, Вьетнам зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээллийн сан бий болсноор ажил хайгч цахим орчинд төдийгүй гар утсаараа ажлын байрны талаархи мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч авах боломж бүрдэх аж.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар “ Би нэг зүйлийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. Энэ үед БНСУ-д ирж ажиллаж, хөрөнгө санхүүтэй болж, ар гэр ахуйн амьдралаа дээшлүүлэх нь чухал байна. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл гэж би харж байна. Цаашид бид Монголдоо ажиллаж, цалингаа авч амьдрах ёстой юм. Хүндрэлтэй нөхцлийг давах цаг хугацаа хэрэгтэй байгаа учраас БНСУ-д ажиллаж орлого олохыг бид тодорхой хэмжээгээр дэмжих нь зүйтэй. БНСУ-ын тал ч үүнд анхаарч байгаа гэдгийг хэлье.Тэгэхээр гадаадад ирж ажиллаж байгаа явдал улс орны эдийн засагтай холбоотой. Эдийн засаг хөгжиж, хөрөнгө орлого нэмэгдэж, ажлын байр бий болохоор гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүс эх орондоо харьдаг. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд БНСУ-д ажиллаж байсан иргэдийн 50 орчим хувь нь Монголдоо буцаж ирж ажилласан. Одоо эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед хүмүүс БНСУ-д ирж ажиллах сонирхол байна. Энэ сонирхлыг тодорхой хэмжээнд харгалзан үзэх нь хэрэгтэй учраас БНСУ-д ажиллах хүчний квотыг тодорхой тоогоор нэмэгдүүлэх саналыг бид тавьсан. Үүнийг БНСУ-ын Хөдөлмөрийн яам хүлээн авч цаашид үүн дээр анхаарч ажиллая гэдгээ илэрхийлж байгаа.2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд БНСУ-д ажиллаж байсан иргэдийн 50 орчим хувь нь Монголоо буцаж ирж ажилласан” гэв.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Солонгос дахь монгол иргэдтэйгээ уулзаж тэдний санаа бодлыг сонссон. Мөн Монгол Солонгосын бизнес форумд оролцсноос гадна бизнес эрхчлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ” гэж онцолж байгаа юм.


Айлчлалын эргэн тойронд дахь мэдээллээс 700 сая долларын зээлийн асуудал хамгийн их яригдаж байна. 700 сая долларын хөнгөлөлттэй зээл авсныг иргэдийн зарим нь шүүмжилж байгаа бол зарим нь дэмжиж байгаа юм. Гэхдээ шүүмжлэл, магтаалын аль нь ч өнөөдөр чухал биш бөгөөд тус зээлээр утааг бага ч болов бууруулахад л гол зорилго оршино. Тэгэхээр зээлийг үр дүнтэй ашиглах л шаардлага үүсээд буй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочд
баянзүрхийн 6 -р хороон даргыг халах хэрэгтэй ман-н хүн хороон дарга болох ёстой сонгуулиар ман-г ард түмэн сонгосон шүү
2018/01/19 202.21.103.46
зочид
баянзүрхийн 6-р хороо засаг дарга авгай ажлаа хийхгүй мөртөө худлаа тайлан гаргачихаад суух юм би ан-н хүн гээд байнаа баянзүрх зах гэж заваан газар байх юм гадна зам талбай гэж аймаар энэ хороон да
2018/01/19 202.21.103.46
С.Баяр
СҮР ДАНЗАН минь юу л хийгээл явна даа гэж
2018/01/18 213.123.217.106
utaa
utaagui tulshnii undur huchin chadaltai uildveriig mash hurdan bariad UB ruu tuuhii nuur oruulahaa bolihod l MAN -n ner hund suga osno doo,chadahgui bol navs unana.
2018/01/18 202.179.24.146
zochin
Za odoo heregtei zuild zartsuulaarai. Amjilt husye.
2018/01/18 150.129.143.114
Цнд
Энэ хэд хувааж идэх мөнгөө олоод иржээ. Зөв л зарцуулаалсай билээ. Хусна ч хийсэнэ ч. Элс рүү хийсэн ус шиг болох биз ээ
2018/01/18 66.181.160.120
ЁЁ
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад.....ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ТОДОРХОЙ БИЧЭЭЧ ....
2018/01/18 202.55.191.205
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/970640
2018/01/18 27.123.214.102
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/970640
2018/01/18 27.123.214.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment