8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-01-18 08:34:00

09.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ хариуцан “Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг Төрийн ордны их танхимд зохион байгуулна. Энэхүү улсын зөвлөгөөн нь 2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн зөвлөгөөн нь Ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг багш, удирдах ажилтны оролцоотой хэлэлцэж, тэдний санал бодол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, ерөнхий боловсролын үйлчилгээний чанарт ахиц гаргах зорилготой ажээ. 
09:00 цагаас Зэвсэгт хүчний 2018 оны аварга шалгаруулах уралдаан тэмцээний нээлт, Агаарын цэргийн командлалын нэрэмжит зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн спортын өвлийн хоёр төрөлт болон цэрэг, спорт, цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээн Хужирбулан дахь сургалтын төвд эхэлнэ. 
09:00 цагаас МҮХАҮТ, ОХУ-ын Буриад улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран “Буриадын хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт бизнес уулзалт “Blue sky” зочид буудлын “Diamond” танхимд болно. Энэ үеэр Буриад улсын зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой Монголын бизнес эрхлэгчдэд зориулан ОХУ-ын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхэлэхэд шаардагдах бичиг баримтууд, аюулгүй байдлын баталгааны талаар мэдээлэл өгөх юм. 
11:00 цагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд Японы Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн аравдугаар хороонд байрлах 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засварын ажил хийх төслийн талаар мэдээлэл хийнэ. Энэ үеэр уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока нар гарын үсэг зурах ажээ. 
14:00 цагаас Р.Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллеж Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газрынхаа нээлтийг хийнэ. Монголын мэргэжлийн боловсролын салбарыг дэмжигч олон улсын байгууллагуудын тусламжаар байгуулагдсан дадлагын газрын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд, ХБНГУ, Швейцарь, Энэтхэг улсаас Монголд суугаа Элчин сайдууд оролцох юм. 
14:00 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасгийн санаачлагаар “Спортын гэмтлийн үеийн эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд “Өвдөгний үений гэмтлийн оношлогоо, эмчилгээний асуудлууд” семинар болно. Энэхүү семинар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн наймдугаар давхрын хурлын зааланд болох юм. 

11:00 цагт: “Тусгаар тогтнол хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Шударга иргэдийн фронт”, “Үндэсний хас хөдөлгөөн” ТББ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 болон 49 хувийн талаар мэдээлэл хийнэ. Хаана: Үндэсний мэдээллийн төвд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment