8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Наранцэцэг: ТЭТГЭВРИЙН НАСЫГ НЭМСЭНЭЭР ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛ БИЙ БОЛНО

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-01-18 08:40:00

“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны дэргэдэд Ахмад багш нарын эрх ашгийг хамгаалах холбооны дарга  Г.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Төрийн албан хаагчдад олгосон 300 мянган төгрөг очих хүндээ очсон уу гэвэл бас үгүй-

-Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Шаардлага ямар ямар асуудлыг хөндөж тавьсан бэ?

 -Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, нэмэгдээд байгаа олон төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж манай холбоо байна. Боловсролынхоо салбарыг тэргүүлэх салбар олгохын төлөө үгээ хэлж мэргэжил нэгт багш нарынхаа өмнөөс бид мэдээлэл хийж олон нийтэд дуу хоолойгоо хүргэж байна. Боловсролын салбарыг тэргүүлэх салбар байлгаж байж улс эх орон хөгждөг. Зөвхөн багш нар, боловсролын салбарт гэлтгүй бүх салбарын ажилтан, албан хаагч нарыг өмнөөс бид тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж засгийн газарт болон УИХ хуралд шаардага хүргүүлсэн. 

Монголын төр засаг тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь багш мэргэжлийн онцлог, эрүүл ахуйн байдал, ажлын орчин нөхцөлтэй үл нийцэж байна гэж үзэж шаардлагадаа тусгаж өгсөн. Мөн багшийн тэтгэврийн насын доод хэмжээг эмэгтэй , эрэгтэй  55 болгох, ахмад багш нарын тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцийн өсөлттэй уялдуулан тогтмол нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сан, нэрийн дансанд төвлөрсөн мөнгөн хуримтлалын 50-иас доошгүй хувиа тэтгэвэрт гарахдаа авч байх зэрэг шаардлагыг тавьж байна. 

-Тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдэх үе шатлалыг бий болгож эмэгтэй 60-эрэгтэй, 65 хүрч тэтгэвэрт гардаг зохицуулалттай боллоо. Тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр гарч болох сөрөг талыг та нар  юу гэж харж байна вэ?

-Өмнө нь эмэгтэй 55, эрэгтэй 60 настайдаа тэтгэвэрт гардаг байсан. Одоо эмэгтэй 60, эрэгтэй 65 болгож нэмэгдүүлсэн. Үүнийг бид маш их эсэргүүцэж байна. Өнгөрсөн аравдугаар сард Монголын багш нарын Онц их хурлаар эмэгтэй 50, эрэгтэй 55 болгож тэтгэврийн насыг наашлуулсан. Энэ шийдвэрийг хэвээр нь үлдээхийг шаардаж байна. Тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр олон зүйлд сөрөг тал ажиглагдана. Тухайлбал,  багш нар насаараа татвар, НДШ төлчихөөд тэрнийхээ үр шимийг хүртэж чадахгүйд хүрээд байна. Зөвхөн багш нар гэлтгүй бүх салбарт ажиллаж байгаа хүмүүсийн өмнө тулгарч буй асуудал энэ. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт хэд билээ. Тэтгэврийн насыг нэмснээр шинэ залуу боловсон хүчин ажилд орох нөхцөл боломж хомсдож байна. Бид хийдгээ хийчихээд залуучууддаа боломж олгож, зайгаа тавьж өгмөөр байна. Энэ нь эргээд залуу боловсон хүчний хомсдол бий болгох сөрөг талтай.

-Жил бүрийн хавар мянган мянган багш мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж гардаг. Гэтэл бодит байдал дээр багш нар дутмаг, чадваргүй ёс зүйтэй холбоотой маш олон асуудал гарч байна. Энэ юутай холбоотой вэ?

- Социализмийн үед багш хүн нийгмийн хамгийн өндөр цалинтай, нэр хүндтэй байсан-

-Маш энгийн нэг жишээ хэлье. Өнөөдөр математикийн багшийн ангид 32 хүүхэд суралцаж бэлтгэгдэж байна. Энэ хүүхдүүдээс 8-10 нь мэргэжлээрээ ажиллаж бусад нь өөр чиглэлээр ажил хийж байна. Худалдагч, цэвэрлэгч, тогооч гээд аль таарсанаа хийж байна. Өнөөдөр багш хомсдол байна уу гэвэл байна нэгдүгээрт. Хоёрдугаар энэ хэрээр чанаргүй багш нар маш их ихээр төгссөн гарч байна. Энэ нь багшийн цалинтай шууд холбоотой. Яагаад гэхээр өөр сургууль авч чадаагүй хүүхдүүд, сурлагаар муу хүүхдүүд багш больё гэж боддог болж. Би бүх хүүхэд, шинэ багш нарыг хамруулж хэлээгүй. Ийм хэсэг байна гэж хэлж байна.

Ийм нөхцөл байдал бий болгохгүйн тул чанартай багш бэлтгэж гаргах ёстой. Чанартай багш бэлтгэхийн тулд багшийн цалинг нэмэх ёстой. Ингэхээр сурлага сайтай, жинхэнэ багш болно гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд багш болно. Шинэ, залуу багш нар чадвартай болж эхэлнэ. Чадвартай багш нараас чадвартай шавь нар төрнө. Чадвартай шавь ирээдүйд эх орноо хөгжүүлж, чадварлаг удирдана.

Гэх мэтчилэн дэс дараалалтай бодит зүйлийг бий болгомоор байна. 

-Та хэдэн онд багш мэргэжлийн эзэмшиж байсан бэ. Тэр үе, өнөөдөр хоёрыг харьцуулж харвал нөхцөл байдал ямар байна вэ?

-Би 1987 онд Орос хэлний багшийн дээдийг төгсөж байна. Сургуулиа төгсөөд би Завханд 7 жил, Эрдэнэтэд 25 жил ажиллаад энэ жил би тэтгэвэрт гарах гэж байна. Тэр үе, өнөөдөр хоёрыг харьцуулж харахад тэнгэр, газар хоёр шил хол ялгаатай зүйл олон байна. Тухайн үед багш хүн нийгмийн хамгийн өндөр цалинтай, нэр хүндтэй байсан. Гэтэл өнөөдөр хамгийн бага цалинтай, нэр хүндгүй болж хувирсан. Энэ нь Ардчилсан нийгмийн тогтолцоотой холбоотой. 1992 оны ардчилсан сонгуулиас хойш багш нарын үнэлэмжийг бага багаар буулгасаар өнөөдөр хамгийн бага дээр авч ирж байна.

-Та одоо яг хаана багшилж байна вэ?

-Орхон аймагт багшилж байна.

-Тэтгэврийн насыг наашлуулах шаардлагын хариуг өгөхгүй бол ажил хаялт зарлана-

-Орон нутагт багш нарын ажлын байр хэр байна вэ. Нийгмийн нэг хэсэг нь залуучууд орон нутагт ажиллах дургүй гэж шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Орон нутагт багшийн ажлын байр хомс байна. Нэг бол танил тал, ах дүү, ар өврийн хаалгаар ажилд орж байна. Нэг бол огт ажилд авдаггүй. Бид нар шиг ахмад үе нь ажил хийгээд залуучууддаа зайгаа тавьж өгдөггүй. Тэтгэвэрт гаргах болоогүй болохоор хэн сайн дураараа ажлаа өгөх юм бэ. Нөгөө талаасаа залуучууд орон нутагт ирж ажиллах нөхцөл боломж алга. Энэ мэт маш олон зүйлээс болоод залуучууд орон нутаг руу биш нийслэл рүү хошуурч байна. Нийслэлд алдаг оног мэргэжлээрээ ажилласан нэр зүүж чанаргүй багш нарын тоог нэмэгдүүлж байна. Эсвэл олдсон ажлаа гололгүй хийж амьдралаа залгуулж байна. Багш мэргэжилтэн илүүдэлтэй бэлтгэгдсэн. Үүнийг шигших хэрэгтэй.

Хэрвээ багшийн цалинг нэмчихвэл цаанаасаа багш нар чадвартай, чадваргүйгээрээ шигшигдээд явна. Сайн багш бэлтгэгдэнэ. Багш нарын нийгмийн асуудал сайжирна. Энэ бүхнийг төрөөс бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй.

-Багш нар цалингаа нэмүүлэх гэж нэг үе нэлээд тэмцэж байгаад саяхнаас чимээгүй болчлоо. Оны өмнөхөн төрийн албан хаагчдад хатгайруулан олгосон 300 мянган төгрөг аваад багш нар намжлаа гэсэн хардлага олон нийтэд төрөөд байна. Та үүн дээр тайлбар өгөх вэ?

-Энэ 300 төгрөг бидний зорилго биш. Цалингаа нэмүүлж 1,5 саяас дээш болгохыг шаардаж байсан. Төр 300 мянган төгрөгийг 192 мянган төрийн албан хаагчид олгох шийдвэр гаргаж оны өмнөхөн өгсөн. Зөвхөн багш нарт биш.  Энэ 300 мянган төгрөг очих хүндээ очсон уу гэвэл бас үгүй. Мэдээж ХОАТ аваад 270 мянган төгрөг орох ёстой байсан. Гэтэл манай Орхон аймагт энэ мөнгө дээд тал нь 220 мянган төгрөг орсон. 130, 90, 60 мянга гээд маш олон янзаар орсон. Зарим багш нарт огт өгөөгүй.  Яагаад гэвэл дикреттээ байсан багш нарын орон орсон багшид 90 мянган төгрөг өгөөд үндсэн багш нарт мөнгө өгөөгүй. Гэхмэтээр 300 мянган төгрөг жинхэнэ эзэндээ очсон уу гэдэг асуудал гарч байна. Энэ талаар манай багш нар нэгдэж холбогдох хүмүүсээс нь асууж тодруулахаар төлөвлөж байна.

-Шаардлагаа хэзээ хүргүүлсэн бэ. Шаардлагын хариу өгөхгүй бол яах вэ?

-Шаардлагаа өнөөдөр /2017.01,17/ хүргүүллээ. Шаардлагын хариуг ирэх хоёрдугаар сарын 2-ны дотор авна. Энэ хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бид ажил хаялт зарлана. Тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

-Та нар ажил хаялт зарлаж өөрсдийнхөө төлөө тэмцдэг юм байна. Цаана л хүүхдүүдэд хичээл хоцрогдол гарна. Үүнийг бодолцож үзсэн үү? 

-Бид хүүхдүүдээ, сурагчиддаа дургүйдээ ажил хаялт зарлаад байгаа юм биш. Бидний тавьсан шаардлагыг хүлээж авч хариу арга хэмжээ үзүүлээчээ гэж хэлж байна. Сурагчдыг хичээл хоцрогдолд оруулахгүй байх арга талыг бид хоорондоо ярилцаж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Г.Наранцэцэг
Хүний ярьсныг олигтойхон найруулаад биччихэж чадахгүй юмдаа.Одооны залуус аль ч салбарт мөн хэцүүхэн амьтад байх юм даа
2018/01/22 103.229.120.150
Зочин
Төрийн үнэт баялаг мөнгө биш хүн байх ёстой. Иймд хөгшин залуу багш хүний аль алинд ашигтайгаар шийдэхийг шаардаж байна.
2018/01/20 66.181.160.75
Би бол хүн
Багш нарт л ёс зүй заадаг эрхлэгч дарга нар дур зоргоороо аашилж авирлаж залуу хүмүүсийн зүрхийг үхүүлж байна
2018/01/20 66.181.161.20
Иргэн
50 дээш насныханг ажил асуухад бүр гайхаж байгаа юм чинь одоо та ажилд орох гэжүү гээд л асуухаас ч аймар шүү дээ тэтгэвэрийн нас нэмэгдснээр ахмадуудын ядуурал улам их болно доо ямарч орлоггүй яана
2018/01/19 203.91.115.38
МАН АВИЛГАЛ ӨГӨХӨӨ БОЛИМООР ЮМ УРАМШУУЛАЛ ГЭЧИХЖЭЭ ТЭРНИЙГЭЭ
300000 Т МАН-Ы ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ӨГСӨН АВИЛГАЛЫН МӨНГӨ НЭЖ ҮЗЭЖ БОЛНО ҮҮНИЙГ АВААД ДУУГҮЙ БАЙГААРАЙ ГЭСЭН ҮГ ТЭРНИЙГ НЬ АВАХГҮЙГЭЭР БУЦААЖ ӨГДӨГ БАЙСАН ЮМ. НЭРИЙН ХОР БАЙЛАА ОДОО БОЛ НЭЭГ ИХ АЖИЛ
2018/01/18 202.9.44.86
Зочин
Хувийн компани 45-с дээш настай хүнийг ажиллуулах сонирхол байхгүй шүү дэ. Ямар ажил хаана хийх юм бн
2018/01/18 202.21.109.133
Зочин
Энэ бол төрийн яам тамгын газар ажилаж байгаа хүмүүст зориулсан хууль. Гэр хорооллын утааны голомтод байгаа хүмүүс яагаад ч 60-70 наслахгүй шүү дэ
2018/01/18 202.21.109.133
Зочин
Хүмүүст очих Нийгмийн даатгалын ачаалал 47.2% ихэссэн байна. Тэтгэврийн нас 5 жилээр нэмэгдэнэ гэдэг чинь дунджаар 22.2%, шимтгэлийн хувь 2.5 функтээр нэмэгдэнэ гэдэг чинь 25% иар нэмэгдэнэ гэсэн үг.
2018/01/18 103.26.192.190
Тэтгэврийн нас дөхсөн иргэн
Зөвхөн багш гэлтгүй олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүсийг тэтгэвэрт гарах дөхөхөөр нь ингэж тэтгэврийн насыг гэнэт хойшлуулж байгаа нь 50-аас дээш насныханд хүнд тусч байна.
2018/01/18 66.181.191.143
zochin
Zaluuchuud geed amdral medehgui , ajil medehgui amia bodson, ashig harsan tiim zaluuchuud bna daa
2018/01/18 180.149.103.84
ХАанаа
Залуучууд ажлын байр олж авахын тулд 50 наснаас дээшхи хүмүүсийг ШАХАЖ эхэлдэг нь нууц биш Одоо э10-с дээш жил шахуулах болж дээ
2018/01/18 202.179.27.240
555
энэ санлыг дэмжиж байна маш зөв хэлсэн байна бид та нартай хамт шүү
2018/01/18 202.179.31.73
320
тэтгэврийн насыг нэмсэн нь маш буруу чих дүлий хараагүй ард иргэдийн амьдралыг мэддэггүй МАН-ын тэнэг гишүүдийн хийсэн тэнэг үйлдэл хөгшүүлээс санлыг нь аваад одоо бид гарт та нар хэрэггүй гээд хаяж б
2018/01/18 202.179.31.73
Зочин
Ажил олгогч нар өөрийн үзэмж,танил талаараа тэтгэвэрийн насны хүнийг ажлуулж ажилласаны цалин тэтгэвэрийн мөнгө 2 ыг давхар авч хууль дүрмийн хэрэгжилтийг шалгадаг газар байна уу?Залуу хүмүүсээ ажлуул
2018/01/18 202.9.41.24
Иргэн
Бидний эцэг эхийн үед хийсэн хууль тогтоомж хаана ч хүчин төгөлдөр байх юмаа Өөрсдөө чадахгүй бол битгий тэдний хийсэн бүхнийг оролдооч. Амьдралд ойр хууль дүрэм хийсэн байдаг
2018/01/18 66.181.183.29
Цнд
-2020-оны сонгуулиар гарч ирэх ут-н з дахь хүчин өнөөгийн энэ тэнэг харалган бодлогыг орвонгоор нь өөрчлөх болно. Он жил улиран суусан гишүүдийг ут-с зайлуулах нь зөв. Хийсэн бүтээсэн юу ч үгүй.
2018/01/18 66.181.160.120
Тэтгэврийн насаа хүлээж буй иргэн
Тэтгэврийн нас нэмсэн нь зөвхөн багш нар ч гэлтгүй мань шиг тэтгэврийн наса хүлэгэд олон жил сайн дураараа даатгал төлөөд явж бгаа иргэдэд маш хүнд тусаж бна. 50 тай хүнийг хаана ч ажилд авахгүй ш дээ
2018/01/18 27.123.214.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment