8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсын хилээр 2017 онд давхардсан тоогоор 5.9 сая зорчигч нэвтэрчээ

2018-01-18 09:48:37

Манай улсын хилээр 2017 онд давхардсан тоогоор 5.9 сая зорчигч нэвтэрчээ.  Улсын хилээр орсон зорчигчдын 38.1 хувь нь Замын-Yүд, 16.7 хувь нь Буянт-Ухаа, 12.5 хувь нь Гашуун сухайт, 12.3 хувь нь Алтанбулаг, 5.9 хувь нь Шивээ хүрэн, 14.5 хувь нь бусад боомтоор орсон байна. Улсын хилээр 2017 онд гадаадын 542.7 мянган хүн орсон нь өмнөх оноос 71.5 (15.2%) мянгаар өссөн байна. Тэдний 85.8 хувь нь 30 хүртэл хоног, 12.3 хувь нь 90, түүнээс дээш хоног, 1.9 хувь нь 30-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар иржээ.

Гадаадын зорчигчдын 469.3 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оноос 65.1 мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 73.4 (13.5%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ.
2017 оны эцсийн байдлаар улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 63.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 30.3 хувь нь Европоос, 4.4 хувь нь Америк тивээс, 1.6 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ гэж ҮСХ-ноос мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment