8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: МАН засаглах үед үргэлж сонин юм болох юм

Сэтгүүлч Т.Хулан
2018-01-18 10:55:00

ЧУУЛГАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд саналаа хэллээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Шатахууны үнийн асуудлаа яръя. Уг асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхгүй бол ард иргэдэд чирэгдэл учруулж байна" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрүүл уушиг хөтөлбөрийг хэрэгжүүлж яримаар байна. Тэгэхгүй бол Улаанбаатарын бүх хүүхдүүд уушигны хорт хавдартай болох суурь нь тавигдчихлаа. Эрүүл уушиг хөтөлбөрийг би санаачилж ажил хэрэг болно. Хамгийн гол нь эрүүл мэндийн яамнаас уушигны өвчлөлийн мэдээллийг УИХ-д оруулж ирээч. Уушигны өвчлөлөөр нэг удаа ч болов хэлэлцүүлэг хий. Мөн шатахууны үнийн асуудлаа шийдээчээ. Нефтийн үйлдвэр барина гэж худлаа популизм хийж болохгүй. Нефтьгүй байж яаж үйлдвэр барих юм. МАН-ы үед татвар өсч, бензиний үнэ нэмэгддэг. Танай намын үед яагаад ийм сонин , сонин юм болдог юм бэ. Сая тэтгэврийн нас нэмэгдчихлээ. Би энэ асуудлаар 10 мянган хүний гарын үсгийг цуглуулж байгаа. Хэрвээ та бүхэн асудулыг шийдэхгүй бол би 10 мянган хүнийн Төрийн ордны гадна суулгана шүү. Тэтгэврийн насаа буулга" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Их хүйтрэлт болох нь ээ. Өчигдөр Сэлэнгээс жаахан өвс аваад Архангай руу ачуулах гэсэн чинь шатахуунгүй гээд хөдөлж өгсөнгүй. Удахгүй -40-50 хэм хүртэл хүйтэрнэ. Хөдөөгийн 300 мянган малчны хувьд үнэхээр хүнд нөхцөл байдал бий болно шүү. 2009 оны айхтар зуд дахин давтагдаж магадгүй байна. Тэр жилийн зуднаар бол цасан дор өвс нь байсан. Энэ жил ихэнх нутаг гантай байсан. Ямар ч өвсгүй байгаа. Тэгэхээр малчдаа анхаарах хэрэгтэй байна. Өвс, тэжээлээ хүргэмээр байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар хариулав. Тэрбээр "Шатахууны үнэ гэнэт нэмэгдээгүй. ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч үүсээд буй нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийн яаралтай арга хэмжээ авсан. Тогтворжуулдах арга хэмжээ хүртэл авсан. Ер нефть нийлүүлдэг гол улсууд хязгаарлалт тавьсан учраас нефтийн үнэ өссөн. Татварын нэмэгдлийн хувьд УИХ-ын шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Энэ асуудлыг аль жилийн өмнө шийдвэрлэсэн байсан" гэлээ. 

Үүний дараа хэлэлцэх асуудалдаа орлоо. Одоо чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж хариулт авч байна. 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ардчилсан ерөнхийлөгч МАН-хоёр монголыг өөднө татнаа гэж бодож байна Улс төрд хүн чанар хамаагүй гэж бодож болохгүй байх шүү
2018/01/22 103.10.21.95
Өнөр
Баасанхүү бусдыг шүүмжлэхээр өөрийнхөө намаасаа урвасан сонгогчдоосоо уравсхн, бас нийт монголчуудаас урвасан нүглээ дааж чадна гэж бодож байна уу?
2018/01/18 139.5.218.33
Зочин
зөв л ярьсан байна ш дээ үнэхээр ардын дотор болж байгаа асуудлыг л ярьсан байна ш дээ Баасанхүү гишүүнийг дэмждэг шүү амжилт хүсье
2018/01/18 59.153.87.198
zochin
mungu oloh hyalbar arga ta zovhon interneted holbogdood l boloo oor tanaas yuch shaardahgvi iishee orj bvrtgvvleeree goo.gl/EZfW3d
2018/01/18 27.123.214.102
zochin
hutsdag muu guulagchin be ene muu chini harin
2018/01/18 36.102.210.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment