8o
Улаанбаатар хот
mobile menu

"С.Зоригийг хөнөөсөн хэрэгт цагдаагийнхан анхнаасаа алдсан нь үнэн"

2015-11-19 11:06:00

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан бусдын гарт амь насаа алдаад 17 жил өнгөрч байна. Хэргийн талаар эрэглзээтэй хариултгүй асуултууд  ар араасаа хөвөрсөөр. Түүний эхнэр Д.Булганыг баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаныхан “Д.Булганыг баривчилсан нь үнэн. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн бол албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар  ”Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будилаантуулж, байсан байж болзошгүй. Эр, эм хоёр алуурчин бус хоёр эрэгтэй байсан бололтой” хэмээв.  Ингэж үзэх нэг шалтгаан нь Орхон аймаг буюу Эрдэнэтээс хоёр иргэнийг баривчилсан гэх мэдээлэл байна. Тэднийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн шалгаж буй бөгөөд баривчлагдсаныхаа дараа хийсэн хэргээ хүлээсэн гэх. Нөгөө талаар сонгууль болохын өмнө Д.Булганыг баривчилж С.Зориг агсаны хэргийг илрүүлнэ хэмээн иргэдэд итгүүлэх улстөрчдийн арга ч байж болох талтай. Учир нь өнгөрсөн сонгуулиудад С.Зориг агсаны хэргийг  илрүүлнэ хэмээн сонгуульд гарч байсан хүн ч  байдаг. 17 жил өнгөрч байхад хэргийн талаар цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд болоод улстөрчид энэ хэргийн талаар юу гэж байсныг эргэн сануулья.

   

Өнгөрсөн амралтын өдөр Д.Булган баригдах үеэр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюунаас тодруулахад “Ямар ч мэдээлэл алга. Сүүлийн нэг жил орчим Д.Булгантай уулзаагүй” гэж хэлсэн юм.

Харин ням гаригт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ”С.Зоригийн хэрэг удахгүй илэрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн жиргэсэн нь цахим ертөнцийнхний анхаарлыг татаж байв.

Одоогийн УИХ-ын гишүүн Л.Цог тухайн үед Хууль зүйн сайд байсан. Тэрбээр 1999 оны дөрөвдүгээр сард С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар ярихдаа “Хэргийг илрүүлэх гэж цагдаа улс даяар шалгаж байсан. Харин одоо нэг дүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр нэг цэг дээр хумигдлаа гэсэн үг. Сэжиглэж, тогтоосон хүн байхаар барахгүй л дээ. Байгаа юм. Хэрэгтнийг дайчлан баривчлах тэр үед задруулна гэхээс одоо чамайг баривчилна гээд сониноор зарлаж болохгүй. Уг нь алуурчид өөрсдөө хүрээд ирвэл зүгээр дээ. Тийм хэцүү хэрэг биш шүү дээ” хэмээж байжээ.

 

Албаныхан юу хэргийн талаар юу гэж хэлж байв

С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч, дэд хурандаа З.Төрмандах 2000 оны аравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, 1000-тын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд энэ оны долдугаар сараас өмнөх ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй зүйл байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр л байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан” гэж байжээ.

2000 оны арванхоёрдугаар сард нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх асан Д.Даваадорж нэгэн хэвлэлд  ”Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага очсоноос хойш долоон минутын дараа цагдаа нар очсон. Тэгэхэд өмнө нь 15 хүн хэргийн газар руу орсон байдаг. Дараа нь ажлын хэсгээс албаны шалгалт хийж, хотын Цагдаагийн дарга Ганболдод хүртэл эрүү үүсгэн шалгаж, захиргааны арга хэмжээ авсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар сүүлдээ улс төрийн ашиг хонжоо болж хувирсан нь улс төр хэрхэн хямарсныг харуулж байгаа юм биш үү. Анхнаасаа энэ хэрэгт цагдаагийнхан алдсан нь үнэн. Цагдаагийнхан хэргийн зураг авахдаа өнгөт хальсаар авсан. Гэтэл тэр өнгөт хальс угаах тоног төхөөрөмж Цагдаагийн газарт байдаггүй учраас хувийн зураг угаалгадаг газраар угаалгахад хүмүүс хувилаад авчихсан байсан. Мөн 70, 80 хүний хурууны хээ авах, тодорхойлох техник Монголд байхгүй. Нэг шинжээч өсгөдөг шилээр 25 хүний хурууны хээ харж суугаад л нүд нь улайчихдаг. Маргааш нь амраад нөгөөдөр нь дахиж ирж харах жишээтэй” хэмээн ярьсан байна.

Хошууч генерал Л.Гарамжил 2012 онд ярилцлага өгөхдөө “Би одоо хүртэл нэг л юмыг гайхдаг. Талийгаач Жамьянсэнгээ хурандаа, Базаргүр хурандаа хоёрыг яагаад тэр ажлын хэсгээс гаргасныг л гайхдаг. Д.Мөрөн гаргасан юм уу, хэн гаргасныг мэдэхгүй. Ажлын хэсгийн шийдвэрийг ганц хүн гаргахгүй шүү дээ. Уг нь Д.Булганыг арай өөр аргаар шалгах байсан болов уу гэж хүн болгон хэлдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд зөндөө арга байсан гэж үздэг. Булган хохирогч, талийгаачийн гэргий гэдэг үүднээс шалгуулсан. Манайхан түүнд хүндэтгэлтэйгээр хандаж шалгасан” гэжээ.

С.Зоригийн хэргийг шалгах Улсын аюулгүй байдлыг хангах газрын шуурхай хэсэгт ажиллаж байсан хурандаа Д.Базаргүр “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “С.Зоригийг нас барсан тэр өдөр Б.Булганыг хорих санал тавихад УАБХГ-ын удирдлага зөвшөөрсөн. Тэгээд энэ талаар Б.Булганд мэдэгдэхэд “Маргааш өглөө 09:00 цагт очъё гээд ирээгүй. Гэтэл түүнийг Цагдаагийн мөрдөн байцаах газраас аваад явсан байсан. Б.Булганыг шалгах үндэслэл байсан ч нэлээд хугацаа алдсан” хэмээн ярьж байжээ.

С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн газар дээр цагдаа нар очсоныхоо дараа гадна хамгаалалт гаргалгүйгээр Б.Булганаас байцаалт авч байсан талаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ч мөн нэгэнтээ ярьсан байна. Тухайн үед "Д.Булган уйлчихсан, хэргийн талаар мэдүүлж байсан" гэж ярьсан байдаг.

Б.Дорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
conguul
bulgan aluurching medej baigaa aigaad helj chadahgyi bha tom lhyn baiha daa
2016/04/09 103.17.108.42
бат
УЛ МӨРИЙГ САНААТАЙГААР АРИЛГАСАН ШҮҮ ДЭЭ. ОЛОН ХҮНИЙГ ХЭН ОРУУЛСАН УРИАЛАН ДУУДСАН ХҮН БАЙГАА БИЗ ДЭЭ
2016/03/04 103.17.108.42
mgl
ene olon mundag boo udgan lam nar ni ilruulj chaddaggui yumuu, humuusiig munhruulaad hamag mongiig ni shavhaad baidag, unen heregtei uzdeg chaddag humuus zugeer l hudlaa mongo huulegch shulaachid
2016/02/05 103.17.108.42
mongol setgegdel
Jaahan aldar nertei humuus ch gdg yumu toriin tom tolgoitnuudiin oroltsootoi hereg ilerne gvl gonjiin joo shu odoo ne ungurdug sumbee agsnii hereg ch bad todorhgui bhoo doo tsagdaagiinhnii amii n taglachih dungdg herguud bn a bn
2016/01/14 103.17.108.42
And
Odoo Zorig ungursuun sain hunii neriig buu hudaldaj id burhan buruutand shiitgelii ni goyo ugnu manai mongolchuudaa
2016/01/01 103.17.108.42