ЧУУЛГАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн О.Баасанхүү “тэтгэврийн нас нэмсэн, татвар нэмсэн нь иргэдийн амжиргаанд хүндрэл учруулж байна” гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг "Татвар нэмсэн, тэтгэврийн нас нэмсэн асуудал иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар НХЯ болон гурван талт хэлэлцээрийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Маргааш ажлын хэсэг судалгааны байдлыг танилцуулна. Судалгааны дүнгээс хамаарч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судална" гэлээ.