ЧУУЛГАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Өнөөдөр чуулганы хуралдаанд арилжааны банкуудын төлөөлөл сууж байна. Хууль хэлэлцэхэд хүртэл банкууд лобби хийдэг гэх мэдээлэл бий. Ер нь банкны өндөр хүүг бууруулах асуудлыг энэ хуульд тусгасан уу
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат :Бид банкны хүүгийн дарамтыг байхгүй болгоно гэж сонгуульд орсон. Ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэх ёстой. Гэтэл энэ асуудлыг хойшлуулчихлаа. Одоо яг хэзээ оруулж ирэх вэ. Өнгөрсөн дөрвөн жил цөөнх байхад бүх банкныхан орж ирээд бүлэг дээр мэдээлэл тараагаад явдаг. Яг үнэндээ үүний ард цөөн хэдэн банкны эрх ашиг явдаг.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Зээлийн хүүг бууруулахын бүх нийтээр хүсч байна. Зээлийн хүүг зохицуулахдаа ганцхан хуулиар зохицуулдаг юм биш. Зээлийн хүүг бууруулахын тулд эдийн засгийн суурь өртгүүдийг бууруулах макро арга хэмжээний талаар бид ярилцах хэрэгтэй. Зээлийн хүүгийн асуудлыг хойшлуулаагүй, буцаасан.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ