8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Мөнхбат: Би их бухимдлаа. Монгол улс мөнгө хүүлдэг хүүлэлтийн орон болж хувирсан

2018-01-18 13:47:00

БАЙР СУУРЬ

Банкны тухай хууль болон Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас зарим татварыг нэмсэн асуудлыг эргэн харна гэх мэдээллийг өгч байгаа. Татвар нэмэхээс бусдаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байгаагүй  юу?

-Татвар нэмсэн асуудлыг эргэн харах боломж Засгийн газарт бүрэн бий. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгох ёстой гэх шаардлагыг валютын сангаас тавьсан. Гэтэл 2018 оны улсын төсөв батлахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгох асуудлаар валютын сантай ярилцсан гэсэн. Тэгэхээр татварын нэмэгдлийн асуудлыг дахин ярилцахад болохгүй зүйлгүй. Бид олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод тодорхой хугацаа өнгөрсөн. Мөн эхний гэрийн даалгавруудаа хийчихсэн. Тийм болохоор одоо эдийн засагт үүссэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд харилцан ойлголцох боломж бий. Энэ бол Сангийн сайдын хэр ажиллахаас шалтгаална.

- Сая чуулганы хуралдаанаар  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр зээлийн хүүг бууруулах заалт унасан байна. Энэ заалт ямар учир шалтгаанаар уначихав?

- Энэ асуудлыг хэлэлцэх үеэр би их бухимдлаа. Банкны хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэхэд би гурван зүйлийг хэлж байсан. Тодруулбал, банк санхүүгийн орчныг сайжруулах, банк дэргэдээ охин компани байгуулж бизнес хийдэг байдлыг зогсоох, хүүгийн дарамтыг бууруулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Энэ заалтууд уг хуулийг дагаж хамт өргөн мэдүүлсэн хуулинд орж ирсэн ч харамсалтай нь хасчихлаа. Байнгын хорооны хурлаас буцаасан байна. Банкны лоббинд өртсөн байх магадлалтай гэж би хардаж байна.

Банкны хуулийг сайжруулах, банк санхүүгийн орчныг сайжруулж хүүг бууруулах асуудлыг ярих бүрт банкны эзэд нийлж нэг баг болж тав, гурван төгрөг босгон ийш тийшээ ханддаг. Хэвлэлийнхэнд ч нөлөөлдөг. Тэд "Үндэсний аюулгүй байдал хэцүүдэж, банкууд дампуурлаа" гэх зүйлийг ярьдаг. Ингэж ярьсаар 20 гаруй жил боллоо. Үүний үр дүнд Монгол улс дэлхийд байхгүй 25 хувийн хүүтэйгээр зээл олгож байна. Мөнгө хүүлдэг хүүлэлтийн орон болж хувирсан. Үүнийг таслан зогсоох ёстой.

Банкны хуулиар Монгол банкинд бүх эрх мэдлийг өгөх боломж байсан. Монгол банк валютын ханшаа тогтоодог, мөнгөний бодлогоо барьдаг мөн УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Мөн хуулиар тодорхой хэмжээнд босго тавиад зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах боломж байсан. Хоёр жилийн өмнө Монгол улсын тэтгэвэр, цалин авагчдын 83 хувь зээлтэй байсан. Малчдын 86 хувь нь мөн зээлтэй байсан. Аж ахуй нэгжүүдийн 72 хувь банкны зээлтэй. Үүнээс нь гарах хэрэгтэй гэж бид ярьж байсан шүү дээ. Үүнээс гарах боломжийг өнөөдөр алдлаа. Банкны том нөлөө орлоо гэж харж байна. Би банкны хүүг бууруулах хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулж хаврын чуулганд багтаан хэлэлцүүлнэ. Хадгаламжийн хүүг бууруулах, гаднаас орж ирэх мөнгөн эх үүсвэрийн татварыг бууруулах, зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь оруулж ирнэ гээд л хэлэлцэлгүй хасчихлаа шүү дээ. Хэзээ ч хэлэлцэх юм бүү мэд.

- УИХ-д хувьдаа банктай хичнээн УИХ-ын гишүүн байдаг вэ?

- Нилээн хэд байдаг байх. Ер нь банктай холбоотой хуулийг хэлэлцэхэд банктай гишүүдийг ажлын хэсэгт оруулахгүй байх ёстой юм байна.

- Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал сөхөгдөөд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

- Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ мэддэг байсан. Үлдсэн 51 хувийн 20 гаруй хувийг нь сангийн яам мэддэг байсан. Үлдсэн 20 гаруй хувийг нь Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэддэг байлаа.  Энэ нь төрийн өмч эзгүйдэх, хариуцлагын систем алдагдах нөхцөл байдлыг бий болгоод байсан юм. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ийм нөхцлөөр ажилладаг байсан. Харин манай Засгийн газар үүнийг нь болиулаад 51 хувийг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн.

- Эрдэнэт үйлдвэрээс иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ гэж байгаа. Энэ боломжтой гэж та үзэж байна уу?

- Шийдвэр гаргасан Засгийн газрын сайд нараас асуух нь зүйтэй болов уу.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Undur nastan bn.
Zuv yaridag huniig dandaa haraaj zuhdeg zurshiltsi heden nuhduud bh uma.Yaruu nairagch geheere morning ug yarij boldoggyi umuu.Uhasm sanaagaa tsevershuultsgee huuhduud minee.
2018/01/21 66.181.184.28
Иргэн
Их зов ярьсан байна?!
2018/01/21 27.123.214.108
Хахах
Угаасаа хорны хутгуур
2018/01/19 66.181.161.89
HEREG ALGA
za ene dalichgar neg aimaar unetei tsag zuuj chadahaa bolihooroo hutslaa uy.Uy hiisiin hulgaich luivarchin hameleon chini!
2018/01/19 98.227.226.46
Оох
УИХ тараа
2018/01/19 66.181.161.104
МАН
Мөнхбат гэгч Хоролмааа авгай шиг
2018/01/19 66.181.161.104
Zochin
Hvrelsvh ajillaj chadahgvi bn harin ardenebat chin gaigvi ajlaad bsan yum bishvv
2018/01/19 103.229.121.158
зочин
чиний тавьсан татвар шүү шүлэгчээ
2018/01/19 202.180.218.38
Зочин
Цэцэн цэлмэг л ярьсан л хүмүүс.Хамтраад хэлж зөвшилцөад л хий л дээ.Тэгж л та нарыг сонгосон.Эрх нь та нарт байна.Үг хэлээ ойлголцохгүй ,намчирхаж талцаад ,чавганцын хэрүүл хийхээ зогсооцгоо.
2018/01/19 122.201.24.95
Mnt
ENE BID 2 GERTE HUNI BICHSEN SHULGIG EVLULJ SUVAL BARAV KK
2018/01/19 150.129.143.138
бүжинхүү
Хүрэлсүхийн засгийн газар Эрдэнэбатын засгийн газраас дор ажиллаж байна. Ард түмэн татвар хураамжийн их дарамт үүсгэж байна.
2018/01/19 202.179.31.68
Лянь Бяо Минг
4 аргын тоо бодож сураагүй яруу найрагч,шүлэгч,сэтгүүлч.бөх гэсэн маанаг улс төрд дүүрснээс болж Монгол улс дампуурч байгаа.
2018/01/19 180.149.78.99
Заазааа
Өөрөө мөнгө хүүлэгч концесс чин гар биздээ
2018/01/18 103.26.195.65
ЗОЧИН
За өөрийгөө хичээ. Боловсролын салбарыг самарч дан танил талаа тавьж нураасан биздээ. Тэр арын хаалганы чадваргүй Амаржаргалан эд нар болиосой ЧИ ДУТ
2018/01/18 27.123.212.141
Зочин
Хүүгээр ард түмнээ дарамталж банк давуу эрх эдэлж байгаа нь үнэн.
2018/01/18 202.9.41.24
Рш8
Ухэх нь ээ
2018/01/18 27.123.214.105
хүрэлсүх
энэ их нүдэнд хүйтэн г өлө г шүүү
2018/01/18 43.242.243.229
Архангай
Хулгайч хулгайчийг бариарай гэдэг шиг юм болж дээ
2018/01/18 66.181.160.104
Хотын залуу
Мөнхбатаа битгий шоудаад бай. Энэ мангар коммунист мэдлэгээ дээшлүүлээсэй. Төв банк банкны хүү тогтоовол Монгол улс 2 шатлалтай банкны смстемээсээ татгалзах хэрэгтэй.
2018/01/18 43.228.131.110
123
Хятадын мөнгө хүүлэгчдээс сурсан байлгүй Ардын хувьсгалын эхний жилүүдэд авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээний нэг нь хятадын мөнгө хүүлэгчдийг монголоос шахан зайлуулах арга хэмжээ байсан. Манайб
2018/01/18 202.21.117.42
Зочин
Энэ хүн одоо л мэдэж байгаа юм байх даа!. арай ч дээ
2018/01/18 103.50.206.52
Зочин
Зөв сайхан ярьдаг мөнгө хүүлэгч шүү дээ өөрөө.
2018/01/18 202.9.42.1
21 aimag 1 hot
Ene odoo l medeed buhimdaad bgaanmuu oroitjee ariin saihan hangaig mini gutaasan nowsh
2018/01/18 27.123.212.133
зочин
зөв л ярьж байна шүү дээ. юмыг үгүйсгэх, харлуулахын дон шүгэлсэн үхрүүд их байх юм.
2018/01/18 66.181.191.89
тангад эфү
Энэ өмхий тангад Монголд огт хэрэггүй хүн.
2018/01/18 180.149.78.99
мэдэн будилагч
Ард түмэн аль эртнээс бухимдалтай бна. Бухимдал дээд цэгтээ хүрч Тоорой Банди шиг ардын баатар гарч магадгүй л байх шүү
2018/01/18 202.72.240.5
zochin
uu tiim uu ta ih buhimdaa yuu Hm Argagui ee odool medej bga yum bna l daa ebii deee...
2018/01/18 202.21.115.35
Хцс
Энэ өөрийгөө нэг их тэнгэрийн амьтан шиг л сэтгэж явдаг байх даа,,
2018/01/18 202.179.11.10