8o
Улаанбаатар хот
mobile menu

H-2A виз мэдүүлэхийн тулд АНУ дахь ажил олгогч нь ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлнэ

2018-01-20 12:37:00

Манай улсын иргэд АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой болсон талаар мэдээлэл хүргэсэн. Тус улсын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Энэхүү жагсаалтад Монгол Улс анх удаа багтсан нь энэ аж. Энэ журам нь 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм. H-2A виз мэдүүлэхийн тулд АНУ дахь ажил олгогч нь I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой. Харин H-2B виз мэдүүлэх тохиолдолд ажил олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд визний зөвшөөрөл тэрхүү баримтад үндэслэгдэх ажээ.

Сүүлийн үед АНУ-аас албадан гаргасан, визний зөрчилтэй иргэдээ хүлээн авах тал дээр Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж, АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллагаагаа сайжруулж байгаа учир H-2A, H-2B виз мэдүүлэх боломжтой орноор нэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
итгэмжлэгдсэн зээлийн зээлдүүлэгчид
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид х
2018/05/05 197.211.61.53
Ooo
Programm hangamj ene ter deer mash sain bol enetheguud shig H2b magadlaltai
2018/01/20 71.229.165.236
Ooo
Naadah chini solongost ajillah huch gargadag shig yum bish ee. Barag l butehgui yum, yadaj end tom business hiideg mongol bh bish, bitgii enend hurt.
2018/01/20 71.229.165.236
Цээгий
Яаж бүртгүүлэх вэ? Ямар шалгуураар бүтгэх вэ?
2018/01/20 27.123.212.140
Ззз
Ажил олгогоч нь Дээрх 83 ороноос хүнээ сонгож авна.
2018/01/18 75.27.63.109