8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах бодис хэрэглэсэн залуус баригджээ

2018-01-18 16:08:00

Нийслэлийн ХУД, Нисэхийн тойргийн замд явж байсан "Тоёото приус-30” маркийн автомашиныг эргүүлийн замын цагдаа нар зогсоон шалгахад 19, 24 насны хоёр залуу сэжигтэй харагдсан тул машиныг нь нэгжсэн байна.  Тусгайлан ороосон зүйл юу болох талаар цагдаа нар асуухад “Тамхины иш” гэсэн ч хоёр иргэний гаднах байдал, нүдний харцыг ажиглахад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрчээ. 

Тиймээс замын цагдаагийн алба хаагчид тухайн нунтгийг шинжлүүлэхэд дээрх хоёр иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Хоёр этгээдийг түр саатуулж, мөрдөн байцааж байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
мама
яана даа, залуус минь! ирээдүй байна уу?
2018/01/18 66.181.179.167