8o
Улаанбаатар хот
mobile menu

Хувиараа алт олборлож байгаад амиа алджээ

2018-01-18 16:42:00

 Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийны гол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахир” ХХК-ийн алтны уурхайн карьерт хувиараа алт олборлож байсан 29 настай, эрэгтэй Ж 70 метр орчим гүн цооногт шороонд дарагдаж амь насаа алджээ.

Хэргийн талаарх дуудлага 15:21 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирж Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:46 цагт хүрэлцэн очиж, 03 цаг 30 минут ажиллаж, цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sa
Yamar aimar yum be 70 metr haramsaltai bna ar geriihend gunee emgenel ilerhiilie.
2018/01/19 2.134.37.113