8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-01-19 08:23:34

Улаабаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл