8o
Улаанбаатар хот
mobile menu

БАЙР СУУРЬ: Салхины хүчийг ашиглаж утааг үлээлгэж арилгах боломжтой

2018-01-19 09:01:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө Засгийн газар үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 194 арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэлд иргэд ихээхэн бухимдалтай хандаж байна. Ингээд зуух тараах шийдвэрт иргэд ямар байр суурь байгаа сонссон юм. 

н.Намжилмаа: Яндангын тоогоо багасгахын оронд зуух тараана гэдэг чинь байж болохгүй зүйл

-Иргэн н.Намжилмаа: Зуух тарааж агаарын бохирдолтой тэмцэж, утааг бууруулна гэдэг үлгэр гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд нүдээрээ харсан. Гэтэл ахиад ийм зүйл ярьж байгаа нь эмгэнэлтэй. Яаж мөнгө идэх үү гэдгээ төрийн дээр гарсан хүмүүс урьтал болгож байна. Үнэхээр зуух тараамаар байгаа бол өмнөх зуухуудын мөнгө санхүүгийн тайлан тооцоо, утааг бууруулсан эсэх, бууруулаагүй бол ямар учраас бууруулаагүй гэдэг зүйлийг тайлагнаж ил болгох гэж БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатаас хүсмээр байна. Шаардаж байна. Нийслэлийн яндангын тоогоо багасгахын оронд зуух тараана гэдэг чинь байж болохгүй зүйл.

Б.Ганбаатар: Манай улс утаагаар бизнес хийгээд 10 гаруй жил болж байна

-Сүхбаатар дүүргийн иргэн Б.Ганбаатар: Утаатай тэмцэхийн тулд ашиглаж болох маш олон үр дүнтэй арга бий. Зуух тараах бол хамгийн буруу, болхи арга.

Би иргэн хүний хувьд бодохдоо өдөрт салхины чигийг ажиглаж байгаад үлээлгэх арга, технологийг ашиглах тал дээр судалгаа явуулах хэрэгтэй юм болов уу гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл нийслэл хот дөрвөн уулийн дунд ордог. Газар байршлын хувьд хонхор. Байгалийн хуулийг хэн ч хэзээ ч захирч чаддагүй их хүч байдаг юм. Үүнийг ашиглаж шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит туршилтаар хийж үзэж нэвтрүүлэх хэрэгтэй.

Манайд энэ төрлийн судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд олон бий. Тэр хүмүүсийг ашиглах хэрэгтэй. Дараа нь орон сууцжуулах арга байна. Орон сууцжуулахад мөнгө, санхүү их зарцуулагдах гэж байгаа мэтийн зүйлийг зарим хүмүүс ярьж байна. Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгөөр орон сууцжуулсан бол өнөөдөр нийслэл хотын агаарын бохирдол, утааны хэмжээ бага ч гэсэн буурах байсан. Энэ хэрээр иргэд цэвэр тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэх байлаа. Хүн болгоныг айл болгоныг байранд, орон сууцанд оруулна гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ манай улс утааны талаар 10 гаруй жил ярьж байна. Жил ирэх тусам утаа нэмэгдэж байна. Зарцуулсан мөнгөний хэмжээ нэмэгдээд л байдаг. Утааг арилгах гэхээс илүүтээ хэнд ашигтай наймааг хаана хийх үү гэдгээ бодож байна энэ хүмүүс. Манай улс утаагаар бизнес хийгээд 10 гаруй жил болж байна. Энэ бизнес энэ жил ч үргэлжлэх гэж байна. Зуух тараахыг би хувьдаа дэмжихгүй байна.

-н.Цэцэгхорлоо: Яндан байгаа цагт утаа гарч таарна

-Баянгол дүүргийн иргэн Цэцэгхорлоо: Зуухнаас утаа гардаг гэдгийг хүн бүхэн мэдэж байхад зуух тараана гээд байгаад ойлгохгүй байна. Гэр хорооллыг орон цахилгаан орон сууцжуулах хэрэгтэй. Хөнгөлттэй нөхцлөөр орон сууцжуулбал орох хүсэлтэй хүн болон байна. Дуртайдаа гэр хороололдоо гал түлээд сууж байгаа юм биш. Аргал, нүүр, мод, цаасан хайрцаг юу ч түлсэн утаа гарна. Яндан байгаа цагт утаа гарч таарна. Өнөөдөр зах зээл дээр 80 мянга гаруй орон сууц баригдчихсан байна гэсэн судалгаа мэдээлэл телевизээр гарч байна. Энэ орон сууцнуудад ядаж залуу гэр бүлүүдээ хөнгөлтэй үнээр, боломжийн нөхцөлтэйгээр оруулахад нийслэлийн 80 мянга гаруй яндан арилна.

-н.Нэргүй: Зууханд зарцуулах мөнгөө станц барихад ашиглавал илүү үр дүнтэй 

-Иргэн н.Нэргүй: Утаа гарч л байвал агаарын бохирдол утааны асуудал байсаар байна. Тэгэхрээр зуух тараах нь буруу. Зуух тараахын оронд цахилгаанаар халаадаг аргыг судалж байгаад сонгох нь зөв байх. Цахилгаанаар халаана гэхээр цахилгааны эх үүсвэр, хүчин чадыг асуудал яригдана. Манайд одоогоор ийм боломж нөөц байхгүй. Тэгэхээр станцууд барих хэрэгтэй. Зууханд зарцуулах мөнгөө станц барихад ашиглавал илүү үрдүнтэй болов уу гэж иргэн хүний хувьд бодож байна. Зуух тараах нь хэдхэн хүний мөнгө идэх гэсэн арга. Утааг арилгахын тулд маш урт хугацааны бодит үр дүнтэй ажил хийж байж арилна.  Гэр  хорооллын амьдралын боломжгүй хүмүүстээ гэрийн дулаалга, шалны халаалт зэргийг шийдэж өгөх хэрэгтэй. Ингэвэл утаа гарахгүй, иргэд эрүүл, цэвэр орчин аж төрнө гэх мэтийн зүйлийг хослуулан бодож шийдэх хэрэгтэй байх. Төр өнөөдөр татвар нэмсэн, тэтгэврийн насыг нэмчихлээ, шатахуун үнэ хэлбэлзэж байна. Бид ямар нийгэмд амьдраад байна бэ.

Монголын төр иргэдийнхөө төлөө юу хийж байна. Өөрсдийнхөө унааны мөнгийг хасахгүй байж, татвар нэмнэ, тэгээд зуух тараана гээд ямар үр дүнгүй өөрсдийн эрх ашгийг бодсон зүйл хийж ярьж байна.

Үүнийг иргэн хүний хувьд харахад хэцүү байна. Бид өнөөдөр хүүхдүүдээ аль болох гадагшаа гарч амьдар гэж ярьж зөвлөж байна. Өнөөдөр цалингийн асуудал, татвар, өргөн хэрэглээний барааны үнэ, хэзээ мөдгүй нэмэгдэхэд бэлэн шатахууны үнэ, агаарын бохирдол гээд хүн аж төрөх нөхцөл боломж манай улсад улам хомс болоод байна. Монгол улс хаашаа яваад байна вэ гэж бодож үе гарч байна. Хэлэх үг олдохгүй байна.  

 М.Болор-Эрдэнэ: Хот төлөвлөлтөө зөв хийж, гэр хорооллыг орон сууцжуулах нь хэрэгтэй

-Баянзүрх дүүргийн иргэн М.Болор-Эрдэнэ: Хэдэн жилийн өмнө тараасан зуух шахааных гэсэн. Одоо тараах гэж байгаа зуух бас шахааных. Үүнийг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Зуух тараах дэмий л мөнгө “идэх” гэсэн арга.

Зуух тараах асуудлыг дэмжихгүй байна. Хот төлөвлөлтөө зөв хийж, гэр хорооллыг орон сууцжуулах нь хэрэгтэй. Энэ мэдээж гэнэт нэг өдөр хийх ажил биш. Өнөөдөр иргэдийн амьдрал ахуй ямар байгаа билээ. Хүн хөлдөж үхэхгүйн тулд гал түлнэ. Утаа гарна гэдгийг ойлгох хэрэгтэй.Цахилгаанаар халдаг арга шийдлийг авч хэрэгжүүлвэл утаа тодорхой хэмжээгээр багасна.

Ш.Халтармаа: Зуух тараах мөнгөөрөө энэ дөрвөн уулыг нүхэлж, салхин сэнс тавих хэрэгтэй

-Баянзүрх дүүргийн иргэн Ш.Халтармаа: Зуух тараах мөнгөөрөө энэ дөрвөн уулыг нүхэлж, салхин сэнс тавих хэрэгтэй. Салхины хүчийг ашиглаж салхи хаашаа салхиж байна тэрний дагуу утаагаа үлээлгэж гаргаж боломжтой.

Үүний дараа иргэдээ орон сууцжуулах урт хугацааны төсөл боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо байгаа нөхцөл байдалд цахилгаанаар халаахад эрчим хүчний хүчин чадал хүрэлцэхгүй. Галын аюул гарах магадлалтай. Тиймээс эрчим хүчний чадлаа нэмэгдүүлж байж дараа нь цахилгаанаар халаах шийдлийг бий болгох хэрэгтэй. Энэ гурван шийдлийг бодитойгоор хэрэгжүүлвэл утаа багасах болов уу гэж бодож байна. Зуух тараах арга утааг нэмэгдүүлнэ үү гэхээс багасгахгүй. Өмнөх зуухууд ч гэсэн утаагүй зуух гэж байсан утаа гарч байна. Өнөөдөр багассан зүйл харагдахгүй байна.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
үлээж цоолно
Том том сарьдаг уулсыг үлээж цоолоод засмал зам тавина гэдэг шиг л авлаа даа
2018/01/19 182.160.0.77
Jagi
Uuliig setleh mash zuv sanagdaj bn. Er ni ulaanbaatart utaa hurgahaas gadna tsas, boroo ch oroh ni bagasaad bga shu
2018/01/19 45.117.32.6
иргэн
гэр хороололоо нүүлгээчээ нутаг буцаа
2018/01/19 202.179.25.35
гал
цэрэнбатаа шахааны зуухаа өөрөө ав хулихдуулж ханалаа зуухбатаа
2018/01/19 202.70.33.242
Сонс
САЛХИ ашиглах ХАМГИЙН зөв шийдэл Хойноосоо УУЛ аа СЭТЛЭХ болохоос бүгдийг
2018/01/19 202.179.27.172
zev
Yun salhi ve. Utaa ih hurliig taraahaas ehel sarnina
2018/01/19 27.123.212.142
Цэрэнбатад
Энэ Халтармаа гэж хүн их зөв санал гаргасан байна шүү, Зуухбат ааа,
2018/01/19 202.70.34.70
ГЭР ХОРОЛОЛЫГ ШИЖҮҮЛЖ СУУРЬ НЬ ДЭЭР НЬ БАРИЛГАЖУУЛАЯ
УЛААНБААТАР ХОТЫНХОО ТӨЛӨВЛӨЛТИЙГ НЬ ЗӨВ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ ХОТЫН ХОЙД ТАЛААР БАЙРАЛСАН ГЭР ХОРООЛОЛУУДЫГ БИО ШУВУУН ФАБРИК ЭСВЭЛ БАЯНЗҮРХ ХОНХОР НАЛАЙХ МӨН ШИНЭ ОНГОЦНЫ БУУДАЛ РУУ ЯАВСАН ЗАМ
2018/01/19 202.9.44.73
УИХ
УИХ тараа
2018/01/19 66.181.161.104