8o
Улаанбаатар хот
mobile menu

Тост, Тосон Бумбын нурууг ухаж эхэлсэн талаар мэдээлэл хийнэ

2018-01-19 09:23:07

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор нутгийн иргэд  Live conference center-т хэвлэлийн бага хурал хийнэ.

10:00 цагт: Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, түншлэл, хөрөнгө оруулалтын гарцын талаар туршлага, мэдээлэл солилцох зорилгоор ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ ГАРЦ “B2B Networking" уулзалтыг зохион байгуулна. Хаана: МҮХАҮТ

11:00 цагт: Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг” зохион байгуулагдана.

13:00 цагт:  "Сүхбаатарт үйлдвэрлэв" цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдааны нээлт болно. Хаана: 11 дүгээр хороолол, Номингийн суурин дээр баригдсан “Саруул” хотхонд болно.

14:30 цагт: "Номтой автобус" Завхан аймаг руу хөдөлнө.

18:00 цагт: "Кино цамхаг" студийн бүтээл "Орилоон" МУСК-ны нээлт "IMAX" кино тeатрт  болно

Монголын улаан загалмай нийгэмлэг, "Скай ресорт" цанын баазтай хамтран зорилтот бүлгийн 1000 хүүхдийг өнөөдөр үнэ төлбөргүй цана, чаргаар тоглуулна.  Харилцах утас: 99006602, 99825140

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment