8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын дарга болох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

2018-01-19 09:47:00

МАХН  өнгөрөгч арванхоёрдугаар сард  Н.Энхбаярыг огцруулж, хуралд оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон билээ.Улмаар МАХН дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан.  Улсын дээд шүүхээс түүнийг намын даргаар сонгох эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал нэгдүгээр сарын 5-ны өдөр болох байсан хоёр талын хүсэлтээр хойшлуулсан юм. Тэгвэл товын дагуу буюу  өнөөдөр МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх хэлэлцэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл