Энэ сарын 20-нд буюу маргааш "Шилдэг 16 бөхийн халз барилдаан” болно. Аса циркэд болох энэхүү барилдаанд оролцох 16 бөхийн нэрс тодорхой боллоо.
Халз барилдаанд:
Улсын Арслан: Э.Оюунболд, Р.Пүрэвдагва
Улсын Заан: Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр
Улсын Харцага: Т.Баасанхүү, Х.Гантулга, Б.Бат-Өлзий, М.Бадарч, Б.Одгэрэл, О.Хангай
Улсын Начин: Ж.Чулуунбат, Ч.Хөхчирэнгэр, Э.Даш, Э.Энхбат, Б.Амарзаяа
Барилдааны түрүү бөх 30.000.000 төгрөг авна. Мөн энэхүү халз барилдааны үеэр Олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, Монгол улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран нар үндэсний бөхөөр халз барилдах юм байна. Халз барилдаж буй бөхчүүд даваа болгонд сая төгрөг авах юм аж.