8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жавхлан: Банкны тухай хуульд хүүг бууруулах нэг ч өгүүлбэр орж ирээгүй

2018-01-19 11:30:27


 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Уг хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө “Банкны тухай хуульд орсон гол өөрчлөлт бол банкуудад тавих Төв банкны хяналтын тогтолцоо сайжирсан гэж хэлж болно. Түүнээс банкны удирдлагуудтай холбоотой асуудлуудыг хөндөөгүй. Мөн охин компанийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байгаа. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш банкууд охин компанитай бол энэ үйл ажиллагаагаа зогсооно гэсэн үг. Банкны тухай хуулиар зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгөх тухай хуулийн заалт унасан. Энэ нь банкны эздийн лобби орсон юм биш үү гэж хэлэх гишүүд байна?. Уг хуульд банкны хүүтэй холбоотой нэг ч заалт орж ирээгүй. Ганцхан өгүүлбэр оруулж ирж ард түмнийг хуурах шаардлагагүй юм. Тиймээс ганцхан өгүүлбэр гэхээс илүү зээлийн хүүтэй холбоотой асуудлаар хууль санаачилж, авч хэлэлцэх ёстой сэдэв. Ажлын хэсэгт хувьдаа банктай хүн орсон уу. Цаашид банкны хүүг ярих юм уу?. Зээлийн хүүг бууруулах асуудлаар үеийн үед ярьж ирсэн. Тиймээс цаашид энэ асуудлыг томоор авч хэлэлцэх шаардлага бий" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ulziisaikhan
Долларын хадагламжийн хүүг байхгүй болго тэгвэл доллар сарын дараа л 1500 төг болно одоо дэлхийн олон улс орны ханшийг судлахад 1830 бна энэ бол өнөөгийн бодит ханш
2018/01/23 202.179.24.26
Эссо
гөлөгнөж чаддаг нь үүгээр илэрдэг
2018/01/19 66.181.160.3
Bat
Banknii ezdiin tald ajilladag honinii aris numursun chono yumda chi ...
2018/01/19 103.57.95.179