8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

2018-01-19 13:51:00

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаараа сонгосон шийдвэр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцсэн эсэхийг асуудлыг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж шийдвэр гаргасан байна. Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанаар МАХН-ын II чуулганыг тойрсон асуудлыг намын дотоод асуудал, О.Баасанхүүг намын дотоод асуудлаа Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэж ийнхүү намын даргаар бүртгэхээс татгалзсан байна. 

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг  Улсын Дээд Шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ:

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр хэлэлцлээ.

Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус Бага чуулганаас  намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж , намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ.

МАХН-ын  дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна.

Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна. 

Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах  намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий  байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс  татгалзаж шийдвэрлэв. 

Д.Болор

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Урд нь ямар мэдэх биш. Их хуралд орж ирэхдээ л орон гаран юм шиг хүн ирсэн.Их хурал дээр юу гэж хэлэх бол гэхээс л яс хавталздаг.Баталсан хуулийн асуудлаар хүртэл санал хэлж байсныг мэдэх юм.
2018/01/21 66.181.179.134
ЭЭЭ
Юун намын ДАРГА одоо ИХ-ын гишүүнчгүй боллоо доо Намаасаа хөөгдөө биз дээ Тэхээр МАХН-ын дараагийн гишүүн оронд нь гарах ёстой.ГОЁ
2018/01/19 202.179.26.219
иргэн
Цаад хурал гээд байгаа юманд нь оролцсон хүмүүс нь ч гэсэн яанаа яана таарсан таар шуудайнуудын зургыг гаргаж нийтлээч.гишгэх,орох газаргүй болгох хэрэгтэй.Олон түмэнд ямар хүмүүс гэдгийг харуулаач
2018/01/19 202.179.26.219
зайл
Овоо ухаантай залуу юм гэж бодож байсан чинь ингэж ч тэнэгтэх гэж эрүүл л байгаа даа Энхбаяр болон МАХН-ын иундагчуудтай тэрсэлдэх ухаан яаж төрвөө нүдний булай Зайл
2018/01/19 202.179.26.219
ХМ
Эээ чааваас хайран залуу ичдэггүй хар новш одоо өөрөө өргөдлөө өгөөд ИХ-аасаа хурдан зайлбал таарна.Тэхгүй бол чамайг хөөнө ш дээ мал минь
2018/01/19 202.179.26.219
Зочин
Хууль өус юм хийчээд яаж дарга болно гэж бодоов
2018/01/19 103.212.117.203
Зочин
Хохин албан тушаал мөнгөнөөс илүү ард түмэн шударга үнэн хүчтэй
2018/01/19 66.181.176.61
Зочин
Ёстой их баярлаж байна шүүх дээ баас ич ич түмэн нүд харж байна нүд ны булай дээрэм булаах эрх чамшиг гөлөгт байх ёсгүй
2018/01/19 66.181.176.61
Барамид
О.Баасанхүү ч алдар нэр,албан тцшаал,эрх мэдэл,хөрөнгө мөнгөнд мөн ч их шунаж байна даа.Их шунал эзэндээ үлэмж ихсгай зовлон.уй гашуу.туйтгар гунигийг л тээж авчирч өгдөг юм шүү дээ.
2018/01/19 49.0.219.197
Зочин
Улсын дээд шүүх шударга шүүсэн амжилт амжилт
2018/01/19 66.181.176.61
Зочин
МАШ ЗӨВ ШҮҮСЭН ШҮҮГЧИД АМЖИЛТ ХҮСЬЁ ! ИЙМЭЛ БАЙХ ЁСТОЙ
2018/01/19 66.181.176.61
Мгл
Сайн хүний нэрийг худалдаж идээд олонд танигдсанаа умартаж идүүр рүүгэ нулимсан хөөрхий тэнэг залуу минь сэрүүн зүүднээсээ сэрсэн чинь дээр байх аа.
2018/01/19 66.181.178.249
иргэн
зөв баасанхүү чи худалч
2018/01/19 202.72.240.4
ард
Баас хутгаж явдагийг нь дээд шүүх тогтоожээ
2018/01/19 202.131.227.82
1
Хурц ахыгаа дагаад хужаа Элбэгээгээ шүтээд яв урвагч минь
2018/01/19 202.179.25.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment