8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ: Хоёр хоногийн дотор дансны дугаараа засаж баталгаажуулаарай

2018-01-19 16:29:28

2018 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтын мөнгө данс руу орох учиртай. Гэвч одоогийн байдлаар 22 мянган иргэн буцаан олголтоо авч чадахгүй байдалд хүрээд байгаа аж. Тодруулбал, өнөөдрийн байдлаар НӨАТ-ийн ebarimt.mn цахим хаягт 655 мянга 245 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 иргэний мэдээлэлд зөрчил илэрчээ. Иргэд овог, нэр, дансны дугаараа буруу эсвэл алдаатай бүртгүүлснээс энэхүү зөрчил үүссэн байна.

Тиймээс дээрх иргэд 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ebarimt.mn цахим хаягт хандаж хувийн мэдээллээ болон дансны дугаараа засаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байгаа аж.Учир нь энэ өдөр Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах иргэдийн мэдээллийг Сангийн яаманд хүргүүлнэ.

Харин Сангийн яам Монголбанкаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дэмидтарав Санжидмаа
Mini HӨАТ мэдээлэл болхгүи байна ях ёстой вэ
2018/01/20 27.123.212.141
Nut -barimt unshuulsan ni huleedej bna geed ordoggui ee. Ymar utasnas lawlah we.
Bsk
2018/01/19 219.97.238.16