8o
Улаанбаатар хот
mobile menu

Боомтоор “мими” гэх донтуулах бодис оруулахыг завджээ

2018-01-19 17:20:19

Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан арав гаруй үйлдлийг Монгол Улсын Гаалийн байгууллага 2017 онд илрүүлэн ажилласан юм. Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх гаалийн хилээр Монгол Улсын иргэн Г өөрийн өмчлөлийн 63-14ӨМА улсын дугаартай Фургон маркийн автомашиныг нуувч болгон ашиглаж “Мими” гэх сэргээш агуулсан, донтуулах, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Энэ хууль бус үйлдлийг ГЕГ-ын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид албаны эрэлч нохой ашиглан илрүүлж, таслан зогсоожээ. Дээрх хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Улсын хилээр нэвтэрч буй иргэд аливаа хууль бус үйлдэлд холбогдохоос Гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл