8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүчтэй цасан шуурга шуурахыг анхаарууллаа

2018-01-19 17:36:29

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр 01 дүгээр сарын 18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-23-нд ихэнх нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, салхины хурд зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөв гарчээ.

Иймд малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газар анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment