8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаан сараас өмнө Насны хишгийг олгоно

2018-01-20 11:38:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр "Насны хишиг" тэтгэмжийг олгох талаар салбарын сайд мэдээлэл өгсөн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Халамжийн тухай хуулиар ахмадууддаа Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг олгодог. Энэ хуулийн дагуу хоёрдугаар сард багтаж Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмжийг олгоно.Тэтгэмжийг хугацаанд нь олгохоор Сангийн яамтай хамтарч ажиллаж байна" гэв.

"Насны хишиг"-ийг жил бүр Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа олгохоор хуульчилсан юм.

"Насны хишиг"-ийн хэмжээ:

65-69 настай ахмад настанд 50,000 төгрөг;
70-79 настай ахмад настанд 80,000 төгрөг;
80-89 настай ахмад настанд 150,000 төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000 төгрөгийг олгодог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
итгэмжлэгдсэн зээлийн зээлдүүлэгчид
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид х
2018/05/05 197.211.61.53
зочин
Татвараа нэмчихээд настны хишиг мөнгөө 50.000 нэмж өгөөчээ.настан буурлуудаа ман хуурч мэхэлж саналын авсанаа мэдэх үү.маныхаан
2018/01/19 103.212.116.209
  • Recent
  • Most Read
  • Most Comment