8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын дарга хэний бизнесийг дэмжээд байна вэ?

2018-01-20 10:51:00


Сүүлийн үед агаар орчны бохирдлын асуудлаар толгойтой хүн бүр ярьдаг боллоо. Утаа гамшгийн хэмжээнд хүрч тэр хэрээр  асуудал дагуулдаг болов. Бухимдсан иргэдийн шахалтаар Ерөнхийлөгчөөсөө эхлээд Ерөнхий сайд, хотын дарга, УИХ нь хүртэл утааг бууруулахад анхаарч эхэлсэн нь нэг дэвшилттэй зүйл болоод байна. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг утаатай олигтойхон шиг тэмцэхгүй бол тараана гэж сүрдүүлсэн бол Ерөнхий сайд нь Солонгос руу явж 500 сая доллар олж ирлээ. Уг 500 сая долларыг утааг бууруулахад зарцуулах юм. Харин УИХ-ын дарга гишүүдийнхээ хамтаар утааг бууруулахад бүхий талаар оролцоно гэж мэдэгдсэн.  Тэдний үг, үйлдэл жаахан оройтсон ч хэрэгжээд эхэлбэл монгол бүрийн эрүүл, мэндэд тустай. Ингээд ажиглахаар шийдвэр гаргах түвшний томоохон албан тушаалтнуудаас хамгийн идэвхгүй “сулдаа ганхаж” яваа нь манай хотын дарга Су.Батболд байна уу даа гэж харж болохоор байна
Учир нь тэрбээр утааг бууруулах асуудлаар өнгөрсөн хугацаанд нэг ч олигтой шийдэл хэлж, үйлдэл үзүүлсэнгүй. Харин ч эсрэгээрээ түүний сүүлд хэлсэн нь үг олон нийтийн нүдийг орой дээр нь гаргав. Тодруулбал тэрбээр, утаатай утаагүй зуух тарааж байж тэмцэнэ гэнэ. Таван жилийн өмнө Улаанбаатарт 68 тэрбум төгрөгөөр зуух тараагаад үр дүнд хүрсэн үгүйг өнөөдөр хүн бүр нүдээрээ харж, эрүүл мэндээрээ хохирон байж мэдэрч байгаа. Гэтэл олигтой үр  дүнд хүрэх нь битгий хэл илүү гамшгийн хэмжээнд хүргэсэн зуухаа дахин тараах асуудлыг ХОТЫН ДАРГА НЬ ярьж явах нь хэр зохимжтой вэ. Уг нь нийслэл хотод жинхэнэ утаагаараа SOS болсон утаатай тэмцэхэд нийслэлийн Засаг дарга хамгийн идэвхтэй ажиллах ёстой баймаар. Гэтэл манай хотын дарга өмнө нь огт үр дүнгээ өгөөгүй зуухыг дахин тараах ёстой гээд яриад суух нь дэндүү харуцлагагүйн илрэл. Ер нь хэний бизнесийг дэмжиж дахин зуух тараах гээд улайран зүтгээд байна вэ гэдэг өөрөө сонирхол татаж байна. Хэрвээ иргэд эсэргүүцсээр байхад дахин зүух тараавал хотын дарга таныг хэн нэгний лоббинд автснаас өөрцгүй гэж харъя. Зууханд гал түлэх цагт утаа гарч л таарна.Тэгэхээр зуух тарааснаас тараагаагүй нь хувь илүү. 


Хотын дарга битгий хэл энгийн иргэд утааг бууруулах арга технологи, шинэ шийдлийг хайж байна. Гэтэл хотын дарга нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олигтой санаа ч үгүй сууж байх юм. 
Уг нь хот хамгийн их төсөвтэй гэгддэг. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “ Хамгийн их утаатай гэх нийслэл хот мөнгөгүй байна уу гэхээр мөнгөтэй юм шиг л царай гаргаж байгаа. “Аз жаргалтай хот”-ын индекс боловсруулах судалгааны ажилд л нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан байна” гэж мэдэгдэж байсан удаатай.

Нэг тэрбум төгрөгийг аз жаргалгүй хотынхоо индексийг боловсруулах судалгаанд зарцуулж байснаас утааг бууруулахад бодит хувь нэмэр оруулсэн дээр бус уу. Саяхан хотын дарга Су.Батболд сэтгүүлчидтэй уулзаж хийсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар ярьсан. Үүнээс дүгнэхэд хотын даргыг өнгөрсөн хугацаанд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил огт хийгээгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд байна. Тэрбээр хотын даргын ч тэр, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хорооны даргын ч ажлаа олигтой хийгээгүй юм байна. Нийслэлийн хотдоо олигтой ажил хийдэггүй нийслэлийн дарга юм байна гэх дүгнэлтэнд хүрлээ. Энэ хэвээр байвал түүхэн дэхь хамгийн муу ажилласан, СЭТГЭЛ гүй хотын даргаар Су.Батболдыг л нэрлэж болох юм байна. Элдвээр шүүмжлүүлж байсан ч Э.Бат-Үүлийн баг нь илүү сэтгэлтэй, шуурхай, дайчин байж. Тэдэнд алдсан ч, оносон ч зүйл их л бий байх. 


Харин энэ хотын даргаар, саархан ажилтай ноцолдож байтал албан тушаалаасаа бууж мэдэх нь. Нийслэлийн хөгжил хотын даргын хэрхэн ажиллахтай шууд хамаатай. Тэгэхээр илүү сэтгэлтэй, зүтгэлтэй байж шинэлэг ажлуудыг цаг алдалгүй хийгээчээ хотын даргаа. Бид утаагүй хотод метрогоор зорчиж стрессгүй амьдармаар байна шүү дээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
итгэмжлэгдсэн зээлийн зээлдүүлэгчид
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид х
2018/05/05 197.211.61.53
Зочин
Яармагийн 300 ортой төрөх эмнэлгийг Хотын захирааны байр болгох хэрэгтэй.Су чи ард иргэдээ бодож ажил."Хувийн хэвшилтэй хамтарч" гэж битгий худал чалчаарай.Макс-тай хамтарсан луйвар чинь багадаагүй шү
2018/01/20 202.9.43.18
jame
Amarsaihan chi zorigtoi zaluu. 100 ailiin sejgiin bohir zahiig hotoos gargaj chadval chi jinhe ne BAATAR bno . Yun yasan batvvl ,su. batbold nar zvgeer l caashaa zaileecheee!
2018/01/20 202.21.106.129
харамсаж байна
ЭНЭ хавраас 100 айлын захыг нүүлгэж эхлэхээр бид хотын дарга нараа магтаж л таарна даа. ЗАХуудаа нүүлгэж чадвал БАТҮҮЛД өгсөн баатар цолоо ИТХ ын дарга өгөхөд болно
2018/01/20 103.229.123.188