8o
Улаанбаатар хот
mobile menu

Гарын доорх материалаар амтат хоол хийх хялбар арга

2018-01-20 10:58:33

Амралтын өдрийг та  гэр бүлтэйгээ  ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу. Өнөөдөр амралтын өдөр  учраас гарын доорх материалаар хэрхэн амтат зоог хийх хялбар аргуудыг хүргэж байна.Ялангуяа та бүхэн салхинд гарахдаа ингээд бэлдвэл өег амттай.  Самгёпсалын махаа хуваалгүй уртаар нь шарна. Салат навчаа угаагаад усыг нь сайтар сэгсэрнэ. Агшаасан будаандаа бага зэрэг гүнжидийн тос хийж хутгана. Будааг гүнжидийн тосоор амтлахгүй байсан ч болно. Халуун эвэр чинжүүг угааж үрийг нь цэвэрлээд уртааш нь хэрчинэ. Хэр их чинжүүтэй идэхээс хамаараад өргөн нарийнаа тааруулаарай.

Соус бэлдэхдээ 3 хоолны халбага  гучужан + 2 х/х соя соус + 2 х/х шингэн чихэр (corn syrup) + 1 х/х гүнжидийн тос + 1 х/х гүнжидийн үр + 1-3 хумс бяцалсан саримс = сайтар хутгана. Саримс их бага иддэгээсээ шалтгаалаад өөрсдөө тохируулаарай.

Кимбабны далайн байцаан дээр будаагаа маш нимгэн жигд тараагаад дээр нь салат навч + будаа + соус + гахайн мах + халуун чинжүү гэх дарааллаар тавина.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
одко
гоё юм бна
2018/09/15 66.181.161.16
итгэмжлэгдсэн зээлийн зээлдүүлэгчид
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрэх нь таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд бид х
2018/05/05 197.211.61.53