8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний төрөлхийн гажгийн 63 мэс засал хийжээ

2018-01-20 13:18:00

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2017 онд амжилт бүтээл дүүрэн ажиллаж дэлхийн хэмжээний томоохон мэс ажилбаруудыг хийж, ард иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй ажилласан байна. Үүнд: 

1. УГТ Эмнэлэг 2017 онд 17,907 хүнийг хэвтүүлэн эмчилж, 162,466 хүнд амбулаторийн үзлэг оношилгоо, 10,433 хүнд яаралтай тусламж, 5,708 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ. 

2. УГТЭмнэлэг 2017 онд зүрхний нээлттэй мэс заслыг 233 хүнд, тархи, нуруу нугасны мэс заслыг 931 хүнд, зүрх, тархины судсан дотуурх оношилгоо, эмчилгээг нийт 2939 хүнд хийжээ. 

3. УГТЭмнэлэг 2017 онд 0-16 насны 160 хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлснээс зүрхний төрөлхийн гажгийн мэс засал 63, тархи, нуруу нугасны мэс засал 82, нүдний торлогийн-2 болон нүдний нөхөн сэргээх мэс заслыг 9 хүүхдэд хийсэн байна.

4. УГТЭмнэлгийн тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгжүүдэд 2017 онд тархины харвалтаар 1760 хүн, зүрхний шигдээсээр 962 хүн хэвтэн эмчлүүлжээ.

5. УГТЭмнэлэг 2017 онд Зүрхний хэм алдагдлын үеийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ болох аблаци эмчилгээг 54 хүнд, пейсмекер суулгах эмчилгээг 121 хүнд үзүүлж, энэ чиглэлээр гадны улс орон руу чиглэсэн иргэдийн эрүүл мэндийн зардлаас 1,7 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.

6. УГТЭмнэлэг нь Хаан банк сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өрнүүлэн 9 удаагийн сургалт, өдөрлөгөөр нийт 18.324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэн, Хаан Банкны тооцооны 4 төвд цусны даралт ихсэлийн булан нээн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

7. УГТЭмнэлэг тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд “Өдрийн эмчилгээ үйлчилгээний 15 ортой нэгж”-ийг шинээр байгуулан, 262 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
joyce anderson
Сайн уу Бүгд, Миний нэр бол хатагтай joyce anderson. Би өнөөдөр аз жаргалтай амьдарч байна. Би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй. Би ядуу зүдүү байдлаасаа гэр бүлээ аварсан аливаа зээлдүүлэгчид, зээл аваха
2018/05/05 197.211.61.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment