8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатрын энэ оны УАШТ эхэллээ

2018-01-21 11:00:00

Мэдээлэл, технологийн үндэсний паркад өчигдөр шатрын спортын 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний шат эхэллээ. Тэмцээнд аймаг, дүүргээс шалгарсан эрэгтэй 162, эмэгтэй 60, нийт 222 шатарчин өрсөлдөж байна.

Тэмцээнд спортын мастер долоо, дэлхийн шатрын холбооны дэд мастер 11, спортын дэд мастер цолтой 17 шатарчин багтжээ. Эндээс эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэйд эхний 20 байрт багтсан шатарчид хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болох юм.УАШТ-ий анхан шатанд дотоодын чансаагаар эрэгтэй 2100-гаас дээш, эмэгтэй 1800-гаас доош чансаатай тамирчид багтаж байна.

Монголын шатрын холбоо, Мэдээлэл технологийн үндэсний парк, “Занданшатар” клуб хамтран зохион байгуулж буй УАШТ-ий анхан шат ирэх ням гаригт өндөрлөнө. Шатрын эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт гуравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркад болно. Харин шигшээ тэмцээн тавдугаар сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймагт болох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл