8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын иргэн ботокс тарилгыг хилээр хууль бусаар нэвтрүүлжээ

2018-01-21 11:00:00

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ он гарсаар 16 нэрийн, 136.5 сая төгрөгийн эм хураан авчээ. НМХГ-т гоо сайхны тарилга, ботокстой / нейтротоксин/ холбоотой гомдол сүүлийн үед цөөнгүй иржээ. Гомдлын дагуу хяналт хийхэд БНСУ-ын иргэн “Curer” компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс хууль бусаар хилээр оруулж Баянгол дүүргийн II хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын гурван давхарт худалдаалж байсан ноцтой зөрчлийг илрүүлжээ. Түүнээс арьс гоо заслын “Нандин гоо” эмнэлэг 70 ширхгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл