8o
Улаанбаатар хот
mobile menu

Инфографик: Агаарын бохирдлоос хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?

2018-01-21 10:20:00

Хүн өдөрт дунджаар 25000 удаа, 10000 литр агаараар амьсгалдаг гэнэ. Энэ нь 5000 ширхэг шаарыг дүүргэхэд хүрэлцэх хэмжээний агаар юм байна. Харин агаарын бохирдол хүний биед сөрөг нөлөөтэй. Ялангуяа хүүхдүүд агаарын бохирдолд илүү өртдөг байна. Тэгвэл агаарын бохирдлоос хүүхдээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хүргэе. 

Агаарын бохирдлыг бууруулахад мөрдөх зөвлөмж

Бидний амьсгалж буй агаарт олон тооны хорт хий агуулагдсан байдаг. Бохирдолын улмаас дэлхий даяар сая сая хүн хорвоог орхиж байна. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд агаарын бохирдол ихтэй бөгөөд амьсгалын цочмог халдвар, уушигны хатгалгаагаар өвдөх иргэд, хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байна. Иймд дэлхий даяар агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж буй түгээмэл аргууд болон иргэн та өөрийн амьдралдаа хэвшүүлж болох зөв, дадал хэвшлүүдийг хүргэж байна.

Мэдээж агаарын бохирдлыг нэг өдрийн дотор эсвэл нэг жилийн хугацаанд мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломжгүй тул агаарын бохирдолтой тэмцэхэд иргэн бүрийн зөв дадал хэвшил маш чухал юм. Тэгвэл одоо  агаарын бохирдлыг бууруулахад иргэн та бүхний мөрдөх зөвлөмжийг  хүргэж байна. 

Нийтийн тээврийн хэрэгслийг сайжруулах

Автомашины утаанд олон тооны хортой бодис агуулагддаг бөгөөд машин хэрэглэх иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр нэг хүнд ноогдох хорт утааны хэмжээ нэмэгддэг. Иймд нийтийн тээврийн бодлогыг сайжруулж, анхаарах хэрэгтэй байна.

Ухаалаг жолооч

Та өөрийн машиндаа их хэмжээний ачаа байнга ачдаггүй, хот суурин газарт сууршимал иргэн бол хийн хөдөлгүүррт машин сонгож, худалдан авч хэрэглэхийг мэргэжилтэнүүд уриалж байна. Мөн өөрийн машиныг нэмэлт шатахуун зарцуулж байгаа эсэхийг сайн хянаж байх шаардлагатай.

Ногоон мод тарих

Ногоон ургамал бут, сөөг тарих нь тухайн орчны агаарыг цэвэр болгож, агаар дахь хорт бодисын хэмжээг бууруулдаг давуу талтай.

Гэрэл чийдэнг хэрэглээгүй үедээ унтраах

Хэрэв уламжлалт аргаар цахилгаан, дулаанаа авч хэрэглэдэг бол хэрэглээгүй үедээ унтрааж байхыг зөвлөж байна. Ингэснээр агаарт ялгарах бохирдлын хэмжээг бууруулж, ашиггүй өртөгийг гаргахгүй байх хэмнэлттэй.

Эко аргаар цахилгаан дулаан үйлдвэрлэх

Дахин сэргээгдэх эрчим хүч буюу ус, нарны эрчим хүчийг ашиглах нь зүйтэй. Монголд дунджаар жилийн 360 өдөрт нартай байдаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх зүйтэй юм. Нарны эрчим хүч нь олон тонн түлэх нүүрсний мөнгийг хэмнэхээс гадна, эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл